8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймагт зохиомол дараалал үүсгэжээ

2017-12-25 15:59:46

Зам тээвэр, хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн Ц тусгай зөвшөөрлийг танил тал, хахуулиар олон тоогоор олгосны улмаас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүсгэсэн болохыг тогтоолоо.

Энэ хэрэгтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Б-д 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. АТГ-аас түүнийг өнгөрсөн сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж, шалгасан байна. Харин энэ сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн суллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН сөнөтүгэй
Энэ асуудал МАН-ын 60 тэрбумтай холбоотой.Ингэх захиалга өгч томилгоо хийсэн МАН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой.
2017/12/26 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment