8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмээл, хазаар хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

2017-12-25 16:45:00

Энэ сарын 07-12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн хэрлэн суманд оршин суух иргэн Л-ийн гэрт хулгай орж, хоёр үе дамжсан Батноров хийцтэй их гарын мөнгөн тоноглолтой хоёр эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан хэрэг гарсан байна. Хэргийг  нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Улмаар хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь буцаан өгчээ. Уг хэргийн дээрх аймгийн харьяат залуус бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment