8o
Улаанбаатар хот
mobile menu

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд "Төсөөллийн шатар" тоглож сурчээ

2017-12-25 17:50:00

Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээлийг туршиж,  харааны бэрхшээлтэй хүүхдүүд уг шатрыг тоглож сурч байгаа талаар "Оюуны матриц" академиас мэдээлэл хийсэн юм. Тус академи нь 116 дугаар сургуультай хамтарч эхний ээлжинд  зургаан хүүхдийг сонгон төсөөллийн аргаар шатар зааж сургасан байна. Гурван сарын туршид хүүхдүүд энэхүү шатрыг бүрэн тоглож сурчээ. Цаашид "Оюуны матриц" академийнхан хараагүй хүүхдүүдийн дунд төсөөллийн шатарын тэмцээн уралдаан зохион байгуулж, хөгжүүлэх зорилготой ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment