8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОСК-ийн захирал асан А.Гантулгын хэргийг прокурорт шилжүүлжээ

2017-12-26 08:32:00

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байсан. Тэгвэл “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “ТОСК” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал асан Н.Гантулгыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Түүнийг 2017 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Н.Гантулгыг баривчлан хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн.  

Мөн А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан юм.

Н.Гантулгыг цагдан хорьж шалгасны дараа гадуур байцааж эхэлсэн байдаг. Түүнийг хөгжлийн банкнаас авсан хөрөнгийг дур зоргоороо зарцуулсан. Мөнэнэ зарцуулалтаараа дамжуулан хувьдаа хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа нь энэ аж. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ene gantulga gedeg ovgon yostoi ulsin mongiig garin salaagaaraa ursgaj tsnil kompanuidtaigaa huivaldaj zondoo ih mongo idsen dee
2017/12/26 59.153.114.68
Zochin
Shalgaad ch ju ch boldoggui, bugd buzaad garaad irdeg, ene showgaa bolivol taarna. Shalgaval shalgasan shig shalgaad, hiideg gazar bval hijhgui,nhudlaa soningijn garchig bolj uldeed.
2017/12/26 88.130.50.228
Иргэн
Энхболдын золиос миеэг сандуй нарыг хууль хяналт АТГ-д дахин шалгах хэрэгтэй АТГ _ЭНХЖАРГАЛ ДАРГЫГ ОГЦРУУЛ ХУРЦ ЭЛБЭГДОРЖИИН БУУНЫ НОХДООР ДҮҮРЭН АТГ ПРОКУРОР АМАРБАТЫГ ОГЦРУУЛ
2017/12/26 202.9.43.29
zocnin
Bidnii hohi bid Enkhboldiig songoson songuuliar uur hvn songoh heregtei
2017/12/26 66.181.180.109
Ми Зо Сан
Сонин унших болгонд М.Энхболдын томилсон авлигачид луйварчдын малийж инээсэн зурагнууд тавигдсан байдаг болж. Энхболдын ярзайж инээдэг данжаад инээд ч ховордож..
2017/12/26 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment