Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт зохион байгуулав. Энэ үеэр Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
2017 оныд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.