Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан хилийн зарим боомт амрахаар болжээ. Тодруулбал, хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шинэ жилийн баяраар буюу энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-нийг хүртэл Замын-Үүдийн авто замын боомт амарна. Харин Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллах бол Алтанбулаг замын боомт амралтгүй 24 цагаар ажиллах аж.
Замын-Үүдийн боомтуудын амрах хуваарь
2017-12-26 09:00:04