8o
Улаанбаатар хот
mobile menu

chuhal.mn: 2017 оны "10 ХАР ҮЙЛ ЯВДАЛ"

2017-12-26 09:47:00

Урсан өнгөрөх цаг хугацааг дурсамж, дурдатгал  дүүрэн үдэж, айсуй цагийн түрүүч айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2017 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг нэгэн оноор урагшлуулж  байна. Мэдээ мэдээллийн Чухал.мн веб сайт 2017 улс орондоо болсон үйл явдлыг цувралаар тоймлон хүргэж байгаа. Өнгөрч буй 2017 он олон онцлох сайн мэдээллүүд гарсантай зэрэгцээд сайны хажуугаар саар мэдээлэл ч мөн гарлаа. Цувралын энэ удаагийн дугаарт 2017 оны  "10 ХАР ҮЙЛ ЯВДАЛ-ыг хүргэж байна.


ТЭНГЭРТ ХАЛЬСАН 17 УУЛЧИН 


Шиврээ бороо зөөлөн орноо 
Өнгийн цэцгүүд өндийн сэргэнээ
Аавтайгаа хамт дуулан баясаад 
Аглаг ууланд алхах сайхан 
Цуутай монголынхоо суутай ухаантай хүү 
Сутай их хайрханы оргилын хүү 
Энэ л миний аав аа 
Эрэлхэг уулчин аав минь. 


МУГЖ Х.Лхагвасүрэнгийн дуулсан энэ дуу бол уулчин аав ээжтэй хүмүүсийн сүлд дуу. Яагаад энэ дууг онцолж байгааг уншигч та гадарласан биз ээ. 2017 онд уулчид төдийгүй монгол түмний сэтгэл зүрхэнд хар толбо үлдээсэн он жил байлаа. Тодруулбал, Одоогоос хоёр сарын өмнө  Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан 27 уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд, монголчууд бидэнд  нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон  Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангаагүй Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэний улмаас ид хийж бүтээх насандаа эрэлхэг 17 уулчин амь насаа алдлаа. Энэ хар үйл явдал уулын спортоор хичээллэж байгаа тамирчид, иргэдэд аюулгүй байдлаа сайн хангах ёстой хамгийн том анхааруулга болсон. Эрэлхэг дайчин уулчид минь тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.


“МӨХӨЛ ДАЙРСАН МОНГОЛ БӨХӨН”


Монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэн ховордож, мөхөх аюул тэднийг тойрсонгүй дайраад гарлаа. Энэ оны эхэнд ганцхан сарын хугацаанд 14 мянгаар тоологдох бөхөнгийн 2-3 мянга нь хорогдсон, сэтгэл эмзэглүүлсэн он жил байлаа. Улсын хэмжээнд хорогдсон бөхөнгийн 27.8 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно, үлдсэн нь янзага эзэлж байгааг судалгаагаар тогтоосон. Монгол бөхөн бол монгол оронд анхнаасаа байсан төрөл зүйлийн амьтан. Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтаны аймагт багтсан бөгөөд Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтаны тоонд багтсан байдаг. Гэтэл энэ жил  бөхөнгийн тоо толгой маш ихээр хорогдсон бөгөөд  хорогдож байгаагийн шалтгааныг бог малаас зэрлэг амьтанд шилждэг мялзан төст өвчин байж магадгүй гэсэн оношийг судлаачид эрдэмтэд тавьсан. Хэдхэн сарын дотор цөөн тоогоор тоологдох монгол  бөхөнг 2-3 мянгаар хорогдсон сэтгэл эмзэглүүлсэн жил байлаа. 


“ЗОВЛОГО ЗОВОХООС ЗОРИЛГО МОХОХГҮЙ”


Одоогоос хоёр сарын өмнө Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон хэрэг гарсан. Тодруулбал, Их аварга Харумафүжи Таканоива А.Баасандорж нар өөр хоорондоо маргалдаж, тус хэргийн улмаас Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлсан туйлаас харамсалтай жил байлаа. “Зовлого зовохоос зорилго мохохгүй” гэж хэлэх дуртай Ама Бямбадорж энэ хэргийн дараа албан ёсоор зодог тайлна гэж хэлэхэд монголчууд нүдэндээ нулимастай, түүний мэдэгдэлийг харж суулаа. Монголын сүмочдын энэ маргаан “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэсэн монголын сайхан зүйр цэцэн үгийг тод томруун харуулж, маш том анхааруулга болсон. Мөн үүнээс гадна тус маргаан болоход хажууд нь байсан Хакүхо М.Даваажаргалыг уг маргааныг таслан зогсоогоогүй гэсэн шалтгаанаар торгуулийн шийтгэл ногдуулаад байгаа юм. 


“ЭР ХҮН ДЭЭД, ДООД ХОЁР ХООЛОЙНООСОО БОЛЖ СҮЙРДЭГ”


Өнгөрсөн зургаадугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож дуулиан тарьсан. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан юм. Монгол улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Гантулга өнгөрөгч орон нутгийн  сонгуулийн дараахан хамгийн залуу төрийн түшээгээр тодрон мандан бадарч явсан цаг саяхан. 28-хан настай энэ залууг ирэх жилүүдэд хэр тод гялалзахыг олон нийт анхааралтай ажиглаж байсан цаг саяхан. Гэтэл эрхэм гишүүнд хусаад, хусаад ч арилахгүй “бандааш” нэр хоч зүүлээ. Хэдэн сар үргэлжилж буй тус хүчингийн хэрэг ойрын үед нам жим байгаа ч гэсэн өнгөрсөн долоо хоногт  Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох заалтыг хүчингүй болгосон. Цаашид энэ хэрэг хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ. “Эр хүн дээд, доод хоёр хоолойноосоо болж сүйрдэг” хэмээх ардын мэргэн цэцэн үг түүний амьдралд биеллээ олжээ гэхэд хилсдэхгүй болов уу. Эрхэм гишүүнд зориулан цахим хэрэглэгчид шүлэг хүртэл зохиосон. Түүнд зориулсан бэсрэг “шүлгийг” сонирхуулбал:

Эрээн асрын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй, бяртай эрчүүдтэй гар зөрүүлж яваагүй ч
Сараа бүсгүйн гэрээс бандаашаа өмсөөд гарснаа
Саарал ордны индрээс батлан тангарагласан удаатай
Би Их хурлын гишүүн хөөөн...


НАСАНД ХҮРЭЭГҮЙ 13 НАСТАЙ ОХИН ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДЛАА 


Энэ оны хар үйл явдлуудын тоонд 13 настай охин зочид буудалд амиа алдсан хэрэг яах аргагүй орж байна. Хичээлийн шинэ жилийн эхлэхийн өмнө хичээлийн хэрэгсэлээ бэлдэхээр ээжрүүгээ явсан 13 настай бяцхан охиныг хоёр хоногийн дараа  “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олсон. Тус талийгаач охины хэрэгт холбогдуулан 19-20 насны гурван этгээдийг шалгаж байгаа бөгөөд нэг хэсэг цагдан хоригдоод гадуур байцаагдаж байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээр охин архины хордлогын улмаас нас барсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдоод байгаа юм. Талийгаач охины ар гэрийнхэний зүгээс “Шүүх шинжилгээний үндэсний төвд охины цогцосыг очиж үзэхэд бүх шүд нь байхгүй, цус харвасан, маш их зодуулсан байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ хэрэг охин үртэй, эмэгтэй дүүтэй, эгчтэй хүн бүрийн сэтгэл зүрхийг шархлуулсан “хар” үйл явдал байв. 


Г.НОМУУНДАРЬ БА ХҮЧИН, ХАР ТАМХИНЫ ДУУЛИАН 


Энэ оны сүүлээр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн  Г.Номуундарь гэх охин өөрийн цахим хуудаснаа нэгэн бичлэг хийсэн. Бидний толгойд байтугай зүүдэнд ч ороогүй хүчин, хар тамхины хэргийн талаар 18 настай бяцхан охин ярьж, санаанд оромгүй зүйлийг олон нийтэд ил болгосон.   Г.Номуундарь өөрийгөө болон дүү охиноо хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа бичлэгийн үеэр ярьсан бөгөөд монголын баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи хэрэглэж, хүчин хийдэг талаар шууд бичлэг хийсэн юм. Тус хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд үнэн мөнийг тогтоогоогүй байгаа учраас энд хэн нэгний нэрийг бичих нь илүүц биз ээ. Ямартай ч дөнгөж насанд хүрч байгаа  охин өөрийгөө бусдад хүчиндүүлсэн, архи дарс хэрэглэсэн, манай дүүг хэсэг залуус групп секс хийж хүчиндсэн хэмээн яриад сууж байгаа нь монголын өнөөгийн нийгмийн эмгэнэл. Хэрэг цаашаа хэрхэн хөврөх бол....


“БЭЛЭГ ИХ ӨГӨХИЙГ БЭЛГИЙН ДАРАМТ ГЭЖ ОЙЛГОДОГ 29 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛЫН ДУУЛИАН” 


Өнгөрсөн дөрөвдүгээр сард   29 дүгээр сургуулийн асуудал нийгэмд дуулиан тарьсан.  Тус сургуулийн сурагчид хичээлээ ойлгохгүй мөн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг талаараа хэвлэлд ярилцлага өгсөн нь нэлээд шуугиан тарьсан. Тус дуулиан дэгдсэний дараа 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн жинхэн энэ жилийн тренд сенсаци байлаа. Эрхэм захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болов. Тус сургуулийн гураваас дээш хүүхэд бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан байхад тус сургуулийн захирал багш нар харин ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж, олны дургүйцэлийг төрүүлсэн. Хэдийгээр тус хүүхдүүд төрөлхийн сонсголгүй ч гэсэн бэлэг өгөх, бэлгийн дарамт гэдгийг ойлгох ухаантайгаа байгаа шүү, эрхэм захирлаа.  

НЭРТ СЭТГҮҮЛЧ DZ MAN БУЮУ БИЗЪЯАГИЙН ДАШЗЭВЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГЭЭР ХОРИГДОВ 


74 настай нэр сэтгүүлч, улсын тоймч, сэтгүүлч DZ man буюу Бизъяагийн Дашзэвэг 7 настай зээ охиноо хүчирхийлэхийг завдсан хэрэг энэ онд мөн гарлаа. Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан үйлдэл нь нотлогдоод байгаа юм. Мөн тэрбээр өмнө нь чалх сайжруулах тариа хийлгэсэн гэх мэдээлэл хэвлэлээр мөн гарсан. Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэдэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12,1 дүгээр зүйл ангийн дагуу нэгээс таван жил хүртэл хугацаагаар, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Мөн энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна. 


МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРЛОО


Европын холбооноос анх удаа татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалт гаргаж 17 бүсийг нэрлэсэн.Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан. Тус хар жагсаалтад манай улсаас гадна  Хонконг, Жерси, Бермуд болон Кейман арлууд, Швейцарь, Турк зэрэг орнууд орсон. Panama Papers, Paradise Papers зэрэг нууц мэдээллүүд ил болж, тус холбооны гишүүн орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авчээ.
Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:


    Америкийн Самоа
    Бахрейн
    Барбадос
    Гренада
    Гуам
    Өмнөд Солонгос
    Макао
    Маршаллын арлууд
    Монгол
    Намиби
    Палау
    Панам
    Сэйнт Лусиа
    Самоа
    Тринидад ба Тобаго
    Тунис
    АНЭУ


Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлж ийн хар жагсаалтад оруулаад байгаа юм. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзэж, Монгол Улсын хар жагсаалтад оруулжээ. 

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн аймшигтай хэрэг гарав 

Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэргийн талаар мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард гарсан. Хохирогч охин  шүүх эмнэлэгийн хүлээн авах байран дээр хүнд байдалтай ирсэн талаар фэйсбүүкийн хэрэглэгч @Zolboot Batbold анх  сошиал сүлжээнд тавьж, олны анхаарлыг татсан. Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн бөгөөд уг мэдээллийг цахим сүлжээнд байрлуулснаар энэ жигшүүрт хэрэг нийгэмд ил болсон юм. 5 настай охины нагац эгчийнх нь хэлснээр охины хойд эцэг орцны жижүүр, харин ээж зун самранд явсан хойгуур тус хэрэг гарсан хэмээн хэлсэн. Охиныг хүчирхийлсэн Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 13-ны өдөр  шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тянь Фу Дао
МАН Монголын төриин албыг 60тэрбумаар арилжаалж зарсан явдал хар явдал мөн үү биш үү?
2017/12/26 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment