8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мягмарсүх: Уул уурхай, барилга, эрчим хүч, тээвэр, эрүүл мэндийн салбар эрсдэл өндөр байна

2016-01-25 09:03:00

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүхтэй ярилцлаа.

-Танай байгууллага яг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь зайлшгүй юм. Манай байгууллагын хувьд жижиг том гэлтгүй бүх аж ахуй нэгжүүдэд хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр үнэлгээ өгөх, ажлын байрны эрсдэлтэй хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх талаар санал, зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ)-г оношлох, эмчлэх, нөхөн-сэргээх, сувилах, МШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалт хийх, холбогдох байгууллага, мэргэжилтэнг мэргэжлийн арга зүйгээр хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага.

- “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг зарлаж, өнөөдөр шалгарсан байгууллагуудад шагнал гардуулж байна. Энэ талаараа тодруулаач?

-Манай байгууллага 2011 оноос хойш жил бүр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг зарлаж байна. Уралдааны үр дүнд байгуулагуудыг том, дунд, жижиг гэсэн 3 төрлийн багцанд хувааж тус бүр 3  байгууллагыг шалгаруулдаг.  Энэхүү болзолт уралдааны зорилго нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд тухай хуультай холбогдуулан тухайн байгууллага эрүүл аюулгүй, хөдөлмөрийн эрсдэлгүй ажлын байрыг хэрхэн бий болгосон талаар олон нийтдэд сурталчилах  зорилгоор 8 байгуулагад шагнал гардууллаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд салбарын сайд болон бусад холбогдох хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

- Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр Барилгын осол аваартай ихэвчлэн холбон тайлбарладаг. Тэгвэл өөр ажлын байруудад хөдөлмөрийн аюулгүй байдал ямар хэмжээнд байгаа вэ?

- Манай улсын хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн их алдагдаж байгаа салбар бол яах аргагүй уул уурхай, барилгын салбар. Тиймээс манай байгууллага эдгээр салбаруудад голлох анхаарлаа тавьж ажилладагаас бусад аж ахуй нэгжүүдэд ч гэсэн зөвлөмж хүргүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг. Үйлдвэрлэлийн орчинд дуу чимээ, тоосжилт, гэрэлтүүлэг гэх зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдасан байгаа нөхцөлд ажилчид ажиллаж байвал тэдгээр ажлын байрны нөхцлыг байвал зохих стандартын дагуу өөрчлөх тухай зөвлөмж өгдөг. Үүний дараа Хөдлмөрийн аюулгүй байдлын газраас тухайн аж ахуй нэгж байгууллага дээр очиж ХАБ-ын талаар хэр мэдлэгтэй байна, ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд үүнийг дагаж мөрдөж чадаж байна уу гэдгийг шалгадаг.

-ХАБ-ын стандартыг ААНБ-д хангаж ажиллаж чадаж байна уу?

-Өнөөдрийн байдлаар ХАБ-ын стандартыг хангаж байгаа байгууллагууд цөөхөн байна. Харин томоохон байгууллагууд тодорхой хэмжээнд хангаж ажиллаж чаддаг. Тухайлбал “Жигүүр гранд”, “Цаст констракшн”, “MCS”, “Шинэ зуун” ХХК мэт компаниуд ХАБ-ыг сайн хангаж ажилладаг. Гэвч огт осол аваар гарахгүй байна гэж байхгүй осол аваар бууралтай гэж ойлгож болно.

- Удаа дараа осол гаргаж байгаа компаниудтай яаж ажилладаг юм бэ? Зөвлөмж сануулга өгөхөөс гадна яаж хамтарч ажилладаг вэ?

- Манайхаас саяхан шинэ журам баталсан. ХАБ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажиллах зорилт тавьж, тухайн аймгийн Засаг дарга болон аюулгүй байдлын зөвлөлтэй хамтарч ажиллахаар болсон. Мөн хоёрдогч түнш болох Мэргэжлийн хяналтын газартай мөнхийн уялдаа холбоотой хамтарч ажилладаг. ХАБ-ын үйл ажиллагаа алдагдсан байгууллагад зөвлөмж өгсөнөөс хойшхи 7 хоногийн дараа очиж шалгахад зөвлөмжөө хэрэгжүүлээгүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын газарт хандаж тухайн компанийн үйл ажиллагааг хаах арга хэмжээг авдаг.

- Сургалт, судалгаа, сурталчилгаа гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай тодруулаач?

- 3S хөтөлбөрийг улсын хэмжээнд явуулж байна. Үүнтэй холбоотойгоор ирэх 4-р сард үндэсний хэмжээн форум зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд уул уурхай, барилгын салбар, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бүх ААНБ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнүүдийг хамруулсан сургалт явуулна.

- Ажил мэргэжлээс шалтгаалан осол аваарт өртөж, тэтгэмж авч байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар салбарын хүмүүс байдаг вэ?

- Манай улсын хувьд ажил мэргэжлээс шалтгаалсан эрсдэл өндөртөй салбарыг нэрлэвэл, цахилгаан түгээх станц, уул уурхай, барилга, эрчим хүч, тээвэр, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хамгийн их эрсдэл өндөртөй байдаг.  Сүүлийн үед эмч нар цацрагт идэвхит бодисын дунд ажилладаг тул энэ нөхцөлд орсон. Тухайлбал байнга рентген дээр ажилладаг эмч нар хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Мэс заслын эмчийн хувьд хуруугаа эсгэсэн тохиолдолд ямар ч төрлийн вирус авах эрсдэлтэй. Тухайлбал ажлаа хийж байгаад өөрөө тухайн өвчин авах гэх жишээний .

- Ажил мэргэжлээс шалтгаалсан энэхүү хөдөлмөрийн аюулгүй байдал дээр салбарын яам нь хэр анхаарч ажилдаг вэ?

- Салбарын хэмжээнд маш сайн дэмжиж ажилладаг. Цалингийн асуудал ярихаас илүүтэйгээр эрүүл аюулгүй нөхцөлд хэрхэн ажиллах вэ гэдэг тал дээр үйлдвэрчний эвлэл, бусад холбоонууд ажиллах хэрэгтэй.  

- Танай байгууллага Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажил олгогч эздийн холбоотой хэр нягт холбоотой ажилладаг вэ?

- Энэ чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. ААНБ-уудад хүрч ажиллах, хувийн хэвшлийн байгууллагуудад арга зүйгээр нь хангаж ажиллах, нэгдсэн системд оруулах гээд зөвхөн цалингийн асуудал гэлтгүй эрүүл аюулгүйн ажиллагааны талаар хамтарч ажиллана.

- Иргэд ажлын байрандаа гэмтэж бэртсэн тохиолдолд хаана хандах, тэтгэмжээ авах талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

- Ер нь энэ талаар иргэд мэдээлэл дутмаг байдаг. Үүнтэй холбоотойгоор манайхаас сар бүр аян зохион байгуулж байгаа.

Ярилцсанд баярлалаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Saihan yriltslag bolson baina
2016/02/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment