Монголын хүүхдийн ордны “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 27-наас эхэлнэ. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохиож байсан бол 59 дахь жилтэйгээ золгож байна.“Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.
Харшийн сүлд модны наадам 59 дахь жилдээ
2017-12-26 11:02:35