8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас чөлөөлнө

2017-12-26 11:49:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны 2017 оны долдугаар сарын 05-ны 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи БСШУС-ын спортын сайдаас мэдээлэл сонсч байна. Тус хуралдааны үеэр  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас чөлөөлөхөө мэдэгдлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ " Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэстэй болсноор эдгээр сургуульд тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн ажиллана гэсэн стандарттай болно. Ингэснээр Б.Батсайханы асуудал автоматаар шийдэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус хүн тусгай хэрэгцээт сургуулийн захирлаар ажиллахгүй. Тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш тэр сургуулийн захирлаар ажиллана. Ядаж дохионы хэлний чадвартай хүн захирлаар ажиллах хэрэгтэй.Ирэх нэгдүгээр сарын 1-нээс Б.Батсайханыг ажлын байран дээр нь тавигдах шаардлагаар чөлөөлнө" хэмээн хэллээ. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ЭНЭ ЧАВГАНЦ ИХЭЭРЭН ООДОР Ч БАЫНА ДАА...
2017/12/27 66.181.177.228
Zochin
Zuv, gants tercdhalguuraar ch bish: yos surtahuungui, yamar ch buteelch setgehuungui, zugeer odor honog ongrooj heen togrog samardahaas oor hijsen zujlgui jumnuud ardyn huuhduudijg evdej duuslaa
2017/12/26 88.130.50.228
zocsin
Mash zeb. Bayrllaa.
2017/12/26 66.181.178.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment