8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээ

2017-12-26 13:09:00

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний гаралт амбулаторын үзлэгийн 6,6 хувийг эзэлж байна. Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет арванхоёрдугаар сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 2 хүртэл уртасгасан цагаар ажиллана. Ажлын өдөрт 9-22, Бямба гарагт 10-16 цаг хүртэл ажиллах юм.

Уншигч та бүхэнд томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээг хүргэе.

Хүүхдийг сургууль цэцэрлэгт явуулахгүй, гэрээр сайтар асрах

  • Халуун бүлээн аарц чацаргана, сүү зэрэг шингэн зүйл их уух
  • Халуурсан үед толгойд хүйтэн жин тавих
  • Цээжийг тогших, цэгэн иллэг хийх
  • Хамар хоолойг сод, давсны уусмалаар зайлах, угаах, утах
  • Хэт бигнэхгүй, дулаан хувцаслах
  • Амин дэмээр баялаг халуун хоол, хүнс хэрэглэх
  • Антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байх

Өрх дүүргийн эмчид хандах, утсаар зөвлөгөө авах

Өрх дүүргийн эмч нараас зөвлөгөө авах утасны дугаарууд:

  • Багануур дүүрэг-70210290
  • Багахангай дүүрэг-7049103, 0222103
  • Налайх дүүрэг-70233464
  • Сүхбаатар дүүрэг-350793
  • Хан-Уул дүүрэг-345903
  • Чингэлтэй дүүрэг-70110278
  • Сонгинохайрхан дүүрэг-98254999
  • Баянзүрх дүүрэг-70150063, 70150049
  • Баянгол дүүрэг-362539
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment