8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: УИХ-ын гишүүд утааны асуудлаар юу гэж ярив

2017-12-26 15:05:00

БАЙР СУУРЬ: 

Өчигдөр нийслэл Улаанбаатар хотод агаарын бохидол өмнөх өдрүүдээс хэд дахин ихэссэн. Утаа их байсны улмаас 100 метрийн зай дахь үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. 100 айл орчмын хэмжилтээс агаарын чанарын харьцуулалтыг хийхэд 24 цагийн дотор агаарын чанар нь 10 дахин муудсан байв. Үүнтэй холбоотойгоор иргэд бухимдаж нийслэлд онц байдал зарлахыг цахим орчинд уриалж байсан юм. Мөн төр, засгийн түвшинд утааны асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байв. Ингээд утааны асуудлаар иргэдээс гаргасан санал, гомдлын талаар УИХ-ын гишүүдээс байр, суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Утааг бууруулах асуудлаар ярихгүй биш маш их ярилцаж байгаа

-Утааны асуудлаар маш их ярилцаж байна. Ярилцахгүй байгаа зүйлгүй. Өргөдлийн байнгын хорооноос Ерөнхий сайдтай хамт утаа  ихтэй бүсэд явж үзсэн. Мөн утааг бууруулах тодорхой санаачлагтай ажиллаж буй айл, өрхийн гэрээр нь хүртэл явсан. Өргөдлийн байнгын хорооноос найман заалт бүхий шаардлагыг утаа эхлэхээс олон сарын өмнө Засгийн газарт хүргүүлсэн. Үүний үр дүнд утааны 40 хувийг гаргаж буй уурын зуухуудыг буулгахаар болсон. Одоогийн байдлаар 47 уурын зуухыг буулгах ажил ид явагдаж байна. Энэ нь утааг бууруулах тодорхой хэмжээний ажил болж  байна. Нөгөөтэйгүүр гэрийнхээ дулаан алдалтыг бууруулахаар ажиллаж буй айлуудыг “Улаанбаатар цэвэр агаар сан” болон гадны улсуудын зээл тусламжаар дэмжих ажлыг хийж байна. Гэхдээ хамгийн чухал ажил бол түүхий нүүрсийг түлэхгүй байх юм. Үүнд л анхаарах ёстой. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дотоодын 100 гаруй сая доллар, гадаадын зээл тусламжийн 200 гаруй доллар зарцуулсан байгаа юм. Гэтэл утаа буураагүй л байна. Тэгэхээр нэг цонхны урсгалаар агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа мөнгөнд хяналт тавихгүй бол ихэнх нь судалгаа, сурталчилгаанд зарцуулагдаад алга болчихоод байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төслийг шалгаруулдаг ч нөгөөх нь үр дүнгээ өгөхгүй нэг жилийн настай л ажил болоод байна.  Ерөнхий сайд утаатай бүсэд ажилласныхаа маргааш нь агаар цэвэршүүлэгчийг бүх сургууль, цэцэрлэгт байршуулъя гэдэг шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ нь нэг удаагийн гал унтраах арга юм. Шахмал түлш түлэх эсвэл цахилгаан халаагуур ашиглах гэх мэт янз бүрийн аргуудыг бид туршиж үзэж байна. Хамгийн чухал нь хөрөнгө, мөнгөний асуудал байна. Үүнийг шийдэхэд асар их мөнгө хэрэгтэй. Ядаж л гадаадын зээл тусламж, дотоодын мөнгөн эх үүсвэрээ нэг урсгалтай болгохгүй бол наана нь үрэн таран хийж тарамдаад байна. Засгийн газрын зүгээс яг энэ бололцоог судалж айлуудыг түүхий нүүрс түлүүлэхгүй байх талаас нь туршилтын ажлыг хийж байна. Энэ нь маш сайн үр дүнгээ өгөөгүй л байгаа юм. Хүүхдүүд ханиад, томуу томуу төст өвчин тусах гэх мэт хүндрэлтэй асуудлууд маш их гарч байна. Тэгэхээр цаашид Улаанбаатар хотоос захууд болон их дээд сургуулиудыг гаргах гэх мэт цогц арга хэмжээнүүдийг авахгүй бол болохгүй байна. Энэ ажлыг хийхийн тулд үүрэг, даалгавар өгөөд шахаж, шаардаад ажиллаж байна. Дунд шатанд хэрэгжилт муу байгаа учраас хариуцлага алдсан, ажил хийхгүй байгаа хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авъя гэж хүртэл ярьж байгаа. УИХ-ын чуулган энэ асуудлаар хуралдах шаардлагатай гэж би харж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Агаар цэвэршүүлэгч тавилаа гээд асуудал шийдэгдэхгүй. Технологи хайя

-Би өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажилласан. Нөхцөл байдалтай танилцсан. Утааны асуудал маш хүнд байгаа. Би анхнаасаа байр, сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Дүүргүүдийг бүсчлээд бүсийн нэмэгдэлтэй болгох шаардлага тавигдаж байна. Олон технологиуд шалгагдаж байна. Өмнөх Засгийн газрын үед болон шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хийгдэж байсан бодитой санаачлагуудыг би танилцуулж байсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан шөнө нь залгаж хоноод өдөр нь дулаанаа барьдаг зуухыг хүртэл танилцуулсан. Энэ зуух бол утаа гаргадаггүй. Ийм ажлуудыг дэмжиж даруйхан асуудлыг шийдмээр байна. Түүнээс биш агаар цэвэршүүлэгчийг тавилаа гээд асуудал шийдэгдэхгүй, түр гал унтраах ажил юм. Би тойргийнхоо гурван айлд лагаар нь газ гаргадаг технологийг хэрэглүүлж байгаа. Түүнийг  хэрэглэмээр байна. Төв аймат утааны зуух туршигдаад Зуун мод утаагүй болчихсон байна гэсэн. Тэр зуухыг үзмээр байна. Технологи л хаймаар байна. Хэрвээ тохирох технологи байвал эх оронч худалдан авалтаар нь дэмжье. Хөрөнгө оруулалт хиймээр байна. Нүхэн жорлонг шийдэх Азийн хөгжлийн банкны гурван сая доллар Байгаль орчны яаманд байна. Нэмээд Азийн хөгжлийн банкны 100 гаруй сая долларын тусламж байгаа. Утааг бууруулах 16 тэрбум төгрөг байгаа. Тэр мөнгийг ийшээ оруулах хэрэгтэй. Ер нь бол утааг бууруулахын тулд бүсийн нэмэгдлийг шийдэхээс өөр арга үлдээгүй шүү. Дагуул хотоо хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Би нэг зүйлийг санаачилж байгаа. Нийслэл хотын удирдлагууд нэг жилд 560 сая төгрөгийн бензинийг машиндаа хийдэг. Үүнийгээ болимоор байна. Цахилгаан машин авмаар байгаа юм. Хэрвээ цахилгаан машин унавал 560 төгрөгийн 56 саяыг л машинд зарцуулна. Ядаж л улсаас өгдөг машинуудыг цахилгаан машинаар сольмоор байна. Энэ мэт дорвитой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол утааг бууруулах ажил урагшлахгүй. Манай дүүрэгт ханиад томууны асуудал үнэхээр хүнд байна. Цаашид технологийг дэмжихгүй бол “Нүүрс битгий түл” гэж хэлэх арга байхгүй. Миний яриад буй зуухыг авч хэрэглэснээр ядаж л тогтмол температуртай гэрт амьдрах гээд байгаа юм. Энэ нь өөрөө ханиад томуугаар өвчлөх нэг хүчин зүйлийг байхгүй болгож байна гэсэн үг. Сурагчид амарч буй нэг сарын хугацаанд бид зүгээр суухгүй шийдэл хаймаар байна. Лондон, Франц улс ядуурлыг зогсоож хүмүүсийг ажилтай болгож байж утаанаас салсан. Эх оронч худалдан авалтыг дэмжсэнээр Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд маш олон хүн ажилтай болно. Агаар цэвэршүүлэгч технологи авах бол Монголын үйлдвэрүүдэд ажлыг нь өгчихье гэж би яриад байгаа юм. Ингэснээр хүмүүс ажилтай болно. Ажилтай, орлоготой хүн ядаж л урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох эсвэл нүүрс түлэхээс өөр арга хайна биз дээ. Утаатай хамт ядууралтай тэмцэх ёстой.

УИХ-ын гишүүн А.Ундраа: “Утаа гаргаж болохгүй” гэж хүнлэг бусаар шаардаж болно гэж үү. Би тэгэж зүрхлэхгүй

Их утаатай учраас онц байдал зарлъя гэсэн иргэд олон байна. Гэхдээ хийх ажлын төлөвлөгөө байхгүй байхад онц байдал зарлаад үр дүнгүй юм. Онц байдал зарласан хэд хоногийн хугацаанд цахилгаан станц барихгүй. Олон жил дамнаж хийх ажил шүү дээ. Мөн ядуурлын асуудлыг онц байдал зарласан хоёр долоо хоногийн хугацаанд шийдэж чадах уу. Ер нь бол эдийн засгийг чадахжуулах нь их чухал. Нүүрсээ худалдаж авч чадахгүй байгаа айлуудыг “Утаа гаргаж болохгүй” гэж хүнлэг бусаар шаардаж болно гэж үү. Би тэгэж зүрхлэхгүй. Дагуул хотууд хөгжүүлэх, их дээд сургууль болон бусад төрийн байгууллагыг хотоос гаргах ёстой. Түүнээс бус иргэдийг хаа нэг тийшээ нүүхийг шаардах эрхгүй шүү дээ. Иргэд хаана амьдрахаа өөрөө шийднэ. Мэдээж бид бүх түвшиндээ ярилцах ёстой. УИХ-аас утаатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг гаргасан. Гэхдээ хэрэгжилт ямар байгаа нь өөрөө их эргэлзээтэй. Мөн үр дүнтэй хөтөлбөр болж чадсан уу гэдэг чухал.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Би 11 дүгээр хороололд амьдардаг. Яг гамшгийн бүс

Утаанд 200 гаруй тэрбум төгрөг, 40-50 гаруй сая доллар зарцуулаад ямар ч үр дүнд хүрээгүй гэж Өргөдлийн байнгын хорооны хурал дээр ярьж байсан. Хамгийн их утаатай гэхнийслэл хот мөнгөгүй байна уу гэхээр мөнгөтэй юм шиг л царай гаргаж байгаа. “Аз жаргалтай хот”-ын индекс боловсруулах судалгааны ажилд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байна. Өнөөдөр утаанаас хамгаалах асуудал л ярихаас утааг гаргаж байгаа янданг цөөрүүлэх асуудлыг ярихгүй байна. Ийм концевцийн зөрүүтэй бужигнасан, манарсан орчинд л байна. Ядаж албан газрууд, хувийн хэвшил, томоохон үйлдвэрүүд утаанаас ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндээр нь хамгаалах чиглэлээр ажил хийхийг төрөөс дэмжье.. Тухайлбал, агаар цэвэршүүлэгч хэрэглэх, маск зүүлгэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийвэл татвараас чөлөөлөх ёстой. Бид нарын чадах зүйл энэ юм. УИХ-ын гишүүд худлаа ярьж Засгийн газрыг шүүмжлэхээс илүүтэйгээр дээрх ажлыг хийсэн нь илүү үр дүнтэй юм. Оюутолгой гэх мэт гадны томоохон хөрөнгө оруулчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утааны эсрэг тодорхой хөрөнгө гаргах ёстой. Би 11 дүгээр хороололд амьдардаг. Яг гамшгийн бүс. Өчигдөр бүр их утаатай байсан.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
shaabar
76 zasag darga nar huraldaad baih shig. Neg ch oligtoi sanal garsangui. Dandaa sou hiigeed baina. ene ih munguu ashilaagui baigaa oron suutsnuudiig tur hudaldaj avahad zaraach.
2017/12/28 103.10.22.91
Д.Хорлоо
Баячууд барилгыг хэтэрхий бизнес болгож байна. Жирийн иргэд ганц өрөөг нь авч дийлэхгүй байна шүү дээ. Айл болгоныг байранд оруулаагүй цагт энэ утаа арилахгүй.Хүнээ орлоготой болгож ядуурлаас гаргах.
2017/12/28 202.21.106.142
Зочин
Ард түмнээ ядуурлаас гарга. Баян ард түмэн байр худалдаж авна. Барилгын салбар хөгжинө. Утаа арилна.
2017/12/26 202.9.41.11
Би
Эргүү малнууд минь хаанаас ямар технологи хайх гээв. Дэлхийн улсууд цахилгаан, хийн түлшээр шийдээд үр дүнд хүртсэнийг нүдээ нээж унш хар.
2017/12/26 202.21.106.115
иргэн
Ярих ч хэтэрсэн л дээ.Ажил болгох л үлдсэн.Нэг засаг гарч мрээд л мөнгө мдэх баахан арга сүвэгчилнэ.Орой 27 өглөө 06 цаг хүртэл гал түлээд байж байдаг айл хэд байх бол_
2017/12/26 150.129.143.116
zochin
ene huduunuus shiljin ireh hudulguuniig horiglood odoo bgaa ger horoololiin ailuudaa huuj yavuilahgui bol hezee ch utaanaas salahgui huduunii muu pizdaanuud hotoor duurtsen gamshig bolgoj bna
2017/12/26 150.129.141.231
Утаа
Маск агаар цэвэршүүлэгч гээд баахан мөнгө идэх нь ээ
2017/12/26 59.153.115.223
Гэр хороо
Гэр хороололоо зайлуул УБ хотоос
2017/12/26 66.181.161.18
Зочих
Юу ч хийхгүй яриад л байх юм уу хөдлөөчээ боож үхлээ
2017/12/26 103.9.90.53
Сар
Эд нар нээээрээ үүнэн амьдралгүй юм ярина шүү
2017/12/26 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment