Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор Баялаг ундраа төвийн хойно цахилгаан барааны павьлион шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллэв.
Фото: Шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа
2017-12-26 16:07:53