8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулга: ҮХЦ-ийн шийдвэр гарсантай холбогдуулан намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа

2017-12-26 17:25:00

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй" гэсэн заалтыг хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийн хүрээнд УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга "Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гарсан. Өмнө нь хоёр ч удаа Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэгдэж байсан. 2013 онд гарсан шийдвэрийн дараа Их суудал хуралдаж шийдвэр гаргах байсан. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр байсан нь үндсэндээ тодорхой байсан гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийн шийдвэр юм. Нэгд, прокуророос намайг шалгаж, ямар нэгэн албан тушаалд халдсан зүйл байхгүй. Хоёрт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс нөлөөлсөн зүйл байхгүй. Өмнө нь надтай холбоотой хэргийг шалгах эрх нь нээлттэй байсан, шалгасан. Гурван шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон дүгнэлт гарсан. Хохирогч гэж үзэж байгаа нэхэмжлэх талаас давж заалдсан учраас одоо шалгагдаад явж байгаа. Энэ асуудал нийгэмд маш их маргаан дагуулсан. Тиймээс би хуулийн байгууллагад бүх талаар нь маш тодорхой нягталж, шалгаж хариуцлагатайгаар байр сууриа гаргаарай гэдэг саналаа хэлсэн. Энэ хэрэгт шалгагдаж байгаа, шийдвэр гараагүй учраас би ямар ч байр суурь илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлийн хэд хоног Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа зүйл бий. Прокурорын байгууллагаас албан ёсны байр суурь, дүгнэлт гараагүй байна. Би ч өөрөө тодруулаагүй явна. Хуулийн дагуу ойрын хугацаанд шийдэгдэх байх. Анх хэрэг үүссэнээс нэмж тодруулах зүйл гарсан учраас дахин шалгаж байгаа" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Baliar es jydaggyi ichihee baichihsan harahaas dyrgyi hyreh ium zailyylaach.
2017/12/28 66.181.188.155
arrddd
baastai bandaashig
2017/12/28 73.241.42.56
Иргэн
Ажлаа хийдэггуй гишуудийг зайлуулаад явуулаач
2017/12/28 202.9.40.200
ЗОЧИН
тэр охин чамайг гүтгэсэн гэж бодохгүй байна. Хуулийнхан л будилиулж байгаа даа. Иймэрхүү ёс суртахуунгүй хөлдүү толгойнуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй
2017/12/27 150.129.143.150
Зөв
Доодхоо зохицуулаад дараа нь улс төрлүү ор доо
2017/12/27 195.208.51.227
Temuul
Za yahav duu huu er hun tug ch barina tugal ch... er hun gesnees bitgii ail hesch honog tooruulj bai l daa. Neree bodvol ogtsorood shalguulchihldaa
2017/12/27 103.229.121.27
taij
tsag tsevuun bolson ue dee. hund gutguulne gedeg chin l yostoi amidiin tam daa. yu bolohnov harj l baiya
2017/12/27 66.181.190.195
гэнэджээ
урхидуулсан боов
2017/12/26 202.70.37.34
иргэн
миний дүү яаран мэдэгдэл хийх хэрэггүй л байсан юм, чамд л зориулан гаргасан шийдвэр, удахгүй хүссэн зүйл хүзүүгээр гэдэг болох биздээ, хуультай л улс юм бол
2017/12/26 122.201.22.241
иргэн
Бандааш баньд минь дуугүй л байгаач.Чамд одоо дуугүй байхаас өөр зам байхгүй.Хийгээгүй ч байсан холбогдоно гэдэг том нүгэл.Ичиж амьдар
2017/12/26 150.129.143.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment