8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бат-Ялалт: Ц.Нямдоржоос хууль зүйн салбарт ялзрал явагдаж байхад та хаана байсан вэ? гэж асууна

2017-12-27 09:05:00

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч, судлаач Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-"Шүүхийн ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам" сэдвээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Яагаад энэ сэдвийг онцлох болов?

-Монгол эх оронд минь шудрага бус явдал газар авч, албан тушаал, эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төсвийн, нийтийн өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлэн шамшигдуулж байна. Монгол улсын нийт хүн ард түмний аж амьдралд тооцоолж барашгүй хор хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Би чадна, би чадна. Намайг сонгоод өг, намайг дарга болгоод өг. Би шударга ёсыг тогтоогоод өгье. Би та нарыг сайхан амьдруулаад өгье гэж Ц.Нямдорж 27 жил төрийн эрх мэдэлд монголын улс төрд явж ирлээ.

Энэ хугацаанд долоон удаа УИХ-д сонгогдсон. Таван удаа хууль зүйн сайд хийсэн.  УИХ дарга нэг удаа, УИХ-ын дэд даргыг хоёр удаа хийсэн хүн. Энэ хүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо манай шүүх, шүүх засаглал ялзарчихсан гээд сууж байгаа нь харамсалтай. Ногоочин ногоо тарьчихаад та нарт өгөхдөө ногоо ялзарчихсан гэвэл нар тэр ногоог нь худалдаж авах уу. 

Хууль Зүйн салбар ялзарчихсан, Үндсэн хуульд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэдгийг миний сүүлийн 20 жилийн судалгаа харуулж байна. Манай төрийн бус байгууллага 10 гаран жил шүүхийн алдаатай шийдвэрээс болж хохирсон иргэдийн гомдол мэдээллийг цуглуулж тэдний эрхийг хамгаалахын төлөө зүтгэж байна. Монголын хуулийн салбар шудрага бус байгааг та бид бүгд харж байна. Салбарын сайд нь хүртэл “шүүх тэгэж л ялзарсан” гээд хэлээд сууж байгаа нь ой гутмаар байна. Хуулийн салбар бол тоглож болохгүй салбар. Тиймээс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд халз мэтгэлцээнд дуудаж байна.

-Мэтгэлцээнд халз дуудсанаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж албан ёсоор мэдэгдсэн үү. Танд ямар нэгэн хариу ирсэн үү?

-Өчигдөр /энэ сарын 25-ны өдөр/ албан бичгээр мэдээлэл хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Үндсэн хууль иргэн хүн төрийн дээд өндөр албан тушаалтанд санал хүсэлт хүргүүж болно. Төрийн дээд албан тушаалтанд түүний хариуг өгнө гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр надад ямар ч хаиу ирээгүй байна. Би өмнө нь өөр олон асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандаж байсан. Тэр бүрт нэг ч удаа хариу ирээгүй. Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хүн шүү дээ.  

-Мэтгэлцээн хаана болох бэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэтгэлцээнд ирэхгүй бол яах вэ?

-Худалдаа аж үйлдвэрийн танхимд ирэх нэгдүгээр сарын 13-ны өдөр болохоор төлөвлөж товлосон байгаа. Мэтгэлцээнд  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх ёстой. Ирэхгүй байх учиргүй. Сайд ирэхгүй гэвэл түүний хэлсэн шиг шүүх засаглал ялзарсан болж байна. Энэ ялзрал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ажиллаж байх үед бий болсон. Тиймээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх учиртай юм. Хэн ч орж бид хоёроос асуухыг хүссэн зүйлээ асууж болно. Энэ мэтгэлцээн бүх хуульчдад нээлттэй.  

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таныг ТЕГ-т ажиллаж байсан гэж гүтгэсэн гэж та хэллээ. Та ТЕГ-т ажиллаж байсан уу?

- “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ц.Нямдорж орохдоо Х.Бат-Ялалт бол тагнуулын газар ажилладаг гэж худлаа гүтгэсэн юм. Гүтгэлэг болохыг ТЕГ-ЫН албан бичгээр нотолсон. Гэтэл Ц.Нямдоржийн цагдаа гүтгэлэг биш гэж хэргийг хаасан. Тэгэхээр нь Монгол улс хуультай улс юм чинь гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өглөө. Агуулга нь Бат-Ялалт тагнуулын газар ажиллаж байсан уу үгүй юу гэдэг асуултанд хариулах юм. Тагнуулын Ерөнхий газраас Х.Бат-Ялалт нь тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаагүй гэсэн хариуг 2017.12.13-ны өдөр өгсөн байна. Энэ нь Ц.Нямдорж худлаа ярьсан гэдэг хангалттай нотолгоо.

Хатуухан хэлэхэд Ц.Нямдоржид УИХ-ын дэд даргын суудлыг хөсөр хаяж хууль зүйн сайд болох ямар шалтгаан байв. Энэ асуултыг асуугаад энгийнээр бодоод үзэхэд бүх зүйл илт харагдана. Эргэн тойрноо, өнөөдрийн нийгмийг ажиглаад үз.

Хэн нь худалч, хэн нь баян, хэн нь ядуу, хэн нь Монголд эзэн болж байгаа нь бидний нүдэн дээр харагдаж байна.

-Та өмнө нь Х.Тэмүүжинг сайд байхад нь хэд хэдэн удаа халз мэтгэлцээнд дуудаж байсан. Гэхдээ Х.Тэмүүжин сайд ирээгүй. Харин энэ удаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ирэх болов уу. Та юу гэж бодож байна.

-Өмнө нь би Х.Тэмүүжинг хууль зүйн сайд байхад нь халз мэтгэлцээнд хэд эдэн удаа дуудаж байсан. Х.Тэмүүжин ирж байгаагүй. Ц.Нямдорж ирэх байх гэж бодож байна. Ирэхгүй бол би ирүүлнэ.  

-Яаж?

-Энэ салбарын сайд  хүн шүү дээ. Амьдралынхаа багагүй хугацааг энэ салбарт өнгөрүүлсэн хүн. Илүү тайлбар хэрэггүй.

-Мэтгэлцэгчээсээ асуух олон асуулт байгаа байх. Хамгийн эхэнд ямар асуулт тавих бэ?

- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос асуух маш олон асуулт байна. Энэ хүний хэлж байгаагаар манай улсын хууль зүйн салбар ялзарсан, ялзрал явагдсан. Өөрөө ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан.

Тиймээс хамгийн түрүүнд хууль зүйн  салбарт ялзрал явагдаж байхад та хаана байсан вэ? гэж асууна. Үүнийг заавал эхэнд нь асуух ёстой. 37 жилийн турш хууль зүйн салбарт удирдах албан тушаал хашиж ирсэн Ц.Нямдорж, яагаад өнөөдөр гэнэт энэ салбар ялзарч, хэн нэгний халаасанд байгааг мэдэв. Салбар нь ялзарч, доройтоход түүний ч гэсэн хувь нэмэр байсан гэдгийг түүний хуулийн салбарт ажилласан ажлын намтар хэлээд өгч байгаа юм.  

-Өрсөлдөгч тань хэрвээ ирвэл танд маш олон асуулт тавих нь тодорхой. Та энэ бүхэнд бэлэн үү?

-Би бэлэн байна. Надад бэлтгэж сүр болох зүйл байхгүй. Би бүх зүйлийг баримттайгаар ярина.

-Тухайлбал?

-Мэтгэлцээний асуулт хариулт, мэтгэлцэгч талуудын хариулт энэ бүгдийг харуулах байх. Мэтгэлцээн маш сонирхолтой болно.

-Таныг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын найз гэж ярьдаг. Энэ үнэн үү?  

-Найз нөхдийн харилцаа байхгүй. Гэхдээ би хуульч хүний хувьд монголын ар түмэн нэг л өдөр Б.Хурцад баярлаж, талархах, үнэнийг хэлсэн гэж сайшаах өдөр ирнэ гэж хэлмээр байна.Яагаад гэвэл Б.Хурц монголын шүүхийн үнэн дүр төрх, байр байдлыг шууд хэлсэн хүн.Нам дамнасан бүлэглэл түүнийг гар хөл бологсод шүүхийн байгууллагыг завхруулж байгааг хэлсэн шүү дээ. Үүнийг сөрж хууль зүйн сайд нь бас мэдээлэл хийсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Бат ялалт сайд болчих санаатай их үзэх юм даа даанч авч хэлэлцдэг улс алга баахан ядарсан түмнээр бамбай хийгээд л эрдэнэчимэгээс 50 саяыг авчихсан байснаа учралыг 100 сая
2017/12/27 122.201.24.70
ХЗСАЙД АА!
АТГ ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОР АЛИИГАА АЛДСАН ГЭДЭГТЭЭ САНАЛ НЭГ БАЙНА ШҮҮ .ЦАГДААГИИН 35-40НАСНЫ ЦАГДАА ТҮҮНЭЭС ДЭЭШ 50 НАСНЫХАН ХАРЬЦААНЫ СОЁЛГҮЙ ДЭГГҮЙ ХУУЛЬ ДҮРМИИГ ЧИНЬ ГАЖУУДУУЛААД БАЙНА ШҮҮ .
2017/12/27 202.9.43.29
зочин
Батялалтаа шүүх засаглал чинь ерөнхийлөгчид хамаардаг юм бишүү.Ер нь хуулийн салбар гэвэл өөр байх.Гэхдээ шүүх прокурорын ажлыг хууль зүйн сайдаас асуугаад чи л өөрөө унах байх
2017/12/27 66.181.177.141
Худалч
Бат-Ялалт мэргэшсэн хэрүүлч бол Нямдорж мэргэшсэн худалч хорчин урвагч ард түмнийг хагарган бутрагч.Хятадын тагнуул, Эрдэнтийн шахаа, түрээсийн байр, Зоригийн хэргийн талаараа мэтгэлзэх л хэрэгтэй ш д
2017/12/27 195.208.51.227
Zorig
Meregshsen heruulch hudlaa shudarga tsarailagch jujigching chi barah uu?
2017/12/27 202.9.44.73
Хуц
Еерийн толгой дээрх эврийг харахгуй бусдын толгой дээрх евсийг харав гээчийн улгэрийг енеедрийн монголчууд, терд тэмуулэгч хулгайчууд хэлж байгаа уг, уйл хедлелеерее сайн харуулах юм даа.
2017/12/27 103.14.38.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment