Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрсний улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Иймд отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна. Одоогоор тус аймагт вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 43 хувьтай байгаа аж.
Шүлхий өвчин вакцинжуулалтад хамрагдаагүй хэсгээс илэрсэн байна. Энэ онд шүлхийгээр өвчилсөн 9452 малыг устгалд оруулаад байгаа юм. Улсын хэмжээнд Дорноговь аймгаас гадна Сэлэнгэ аймагт шүлхийн тархалт өндөр байгаа юм. Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-аас 4.8 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр авчээ.