Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдартай гэсэн онош гарсан. Түүний эмчилгээнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 10-нд БНСУ-д хагалгаанд орохоор болсон. Түүний эмчилгээнд зориулж, хувь хүн, албан байгууллага, Засгийн газраас хандив өгсөн. Тодруулбал, Засгийн газрын зүгээс Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлахаар болсон. Тэгвэл өвөрмонголчууд өөрсдийн санаачлагаар аян зохион байгуулж, зургаан хоногийн дотор 150.520 юань буюу 55 орчим сая төгрөгийг цуглуулжээ. Түүний эмчилгээнд зориулж иргэд өөрсдийн сайн дураараа ийнхүү аяныг зохион байгуулсан аж.
Өвөрмонголчууд Б.Лхагвасүрэнд зориулж 55 сая төгрөгийн хандив цуглуулжээ
2017-12-27 10:11:32