8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр эрч хүчтэй, мөнгө төгрөгтэй байх болно

2017-12-28 09:19:00

Хонь - (3/21-4/19) 

Өнөөдрийн тэргэл cap Мэлхийн орд болон гэр бүлийн 4 дэх зам дээр байгаа нь хувийн амьдралаа тэргүүн зэрэгт тавихыг чухалчилж байна. Албан ажил болон ар гэрийнхээ аль алинд тал алдахгүй байхыг хичээ. Эс бөгөөс хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага мэт нэлээн зовно. Мөн орон байр, гэр бүл, эд хөрөнгийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. 

Үхэр - (4/20-5/20) 

Урам хугарах зүйл өнөөдөр илэрхий болно. Харилцаа холбоондоо анхаарал тавь. Хэрвээ чи эрх мэдэлтэй бол ажлынхаа явцыг алсаас удирдаж хянаж чадна. Ажлын газар сэтгэл зовоосон зөрчил гарах болно. Мөн ямар нэг мэргэжил нэгт хүний хооронд эмзэг хэлэлцээ хийхэд хүрнэ. Үхрийн ордныхон алдар нэрд хүрэх гэж зүтгэдэг, нэр хүндэд дуртай. Зиндаа нэг хүнийхээ дээр байж хүчийг нь өөртөө атгахыг хүсдэг. Тиймдээ ч асуудалд нухацтай ханддаг. 

Ихэр - (5/21-6/21) 

Таны харилцаа амжилттай байж, эрч хүчтэй, мөнгө төгрөгтэй байх болно. Хүнд эд зүйл өгч авалцахаасаа илүү бусдад урам зориг өгөхийг хичээ. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэлгүйгээр өөрт чухам юу хэрэгтэй байгааг олж мэд. Таны сэтгэл хөдлөл маш өндөр байх бөгөөд ямар нэг асуудал гарахад бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг оролд. Хүүхдүүдээ гэртээ хорих хэрэггүй. 

Мэлхий - (6/22-7/22) 

Өнөөдрийг ажил дээрээ өнгөрөөж байгаа мэлхийнүүд бусдад өөртэйгээ харьцах боломж олгох хэрэгтэй. Cap таны өөрийн чинь тэмдгийг дайран өнгөрч байгаа тул та эрч хүчээр дүүрэн байх болно. Та магадгүй хайртай хүмүүстэйгээ гэртээ хамт байхыг хүсч байвал ажлаасаа чөлөө авч болох юм. Хүүхэдтэй болохыг хүсч байгаа хосуудын хувьд ээлтэй үе тул хайрттайгаа хамтдаа ихэнх цагийг өнгөрөө. Дараа жил хүүхэдтэй болох магадлал өндөр байна. 

Арслан - (7/23-8/22) 

Арван тавны cap хүсэл зоригийг тань хурцалж, зан үйл, ёслол үйлдэхэд хамгийн тохиромжтой үе хэмээн билэгшээж байна. Магадгүй та ганцаараа байхыг хүсч мэдэх юм. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд баяр ёслолын үйл ажиллагаанд хэт их санаачлагатай хандаж, халамжилдаг хүмүүсээс гадна ажил албандаа бүхнээ зориулсантай холбоотой. Хэрэв та хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгөхөөр амлалт өгсөн бол түүнийгээ цуцалж, өөртөө амрах цаг гарга. 

Охин - (8/23-9/22) 

Таны эргэн тойрон дох хүмүүс маш мэдрэмтгий эмзэг болох болно. Та ч мөн өнөөдөр нэлээд эмзэг байх тул найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ аль болох ойр байхыг хичээ. Та олон хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч таны хүссэнээр амархан бүтэхгүй бололтой. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч муудалцаж магадгүй. Хэрэв тэгвэл таны төлөвөлөсөн бүх ажил нурах болно. Зарим охиныхны зорилго биеллээ олох магадлалтай. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Хоолны дэглэм барих дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь оюун ухаан төдийгүй биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Энэ нь таны ажлыг урагшлуулах сайн талтай. Оддын чиг хандлага танд урам зориг, мэдээ мэдээлэл, сэтгэл хангалуун байдал авчирна. Өсөн нэмэгдэж буй зардлууд гэрт болон бизнест тайван бус байдлыг авчирна. 

Хилэнц - (10/23-11/21) 

Өнөөдөр cap нь аялал, боловсролыг илтгэдэг нарны 9-р гэр болох Мэлхийн орд руу хөдлөх болно. Чөлөөт цагаараа амар, бүү ажилла. Стресст орохоос сэрэмжил, ядраад ирвэл түр ч болов амар. Эсвэл сайхан газрын тухай мөрөөд. Шашны эсвэл гүн ухааны маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай. Хэрвээ бусад хүмүүс таны бодол, үзэл бодлыг хуваалцахгүй бол гар зөрүүлж магадгүй. Хэдийгээр үр дүн нь таны хүссэн шиг байхгүй, хууль дүрэмтэй холбоотой асуудал тэр дороо дуусгавар болно.   

Нум - (11/22-12/21) 

Мөнгө хуримтлуулах, өмнө нь эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх, зорилгодоо хүрэхэд амжилттай байх өдөр. Өнөөдөр танаас чухал шийдвэр гаргахыг шаардах болно. Ойр дотны хүн тань хэрэгтэй зөвлөгөөг өгч магадгүй байна. Таны өглөгч өгөөмөр зан хамт олон найзуудын тань сэтгэлийг татах хэдий ч тэднийг зугаацуулахын тулд хэр их мөнгө зарцуулснаа тооц. 

Матар - (12/22-1/19) 

Cap шилжин таны эсрэг орд болох мэлхийн ордод байрлахад хүчтэй нөлөөлөл үүснэ. Хувийн болон ажил мэргэжлийн нууц болон аюулгүй байдаптай холбоотой асуудлууд үүснэ. Матрынхан дараагийн хэдэн өдөр хамтран ажиллагсдынхаа хараат байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хуучин амраг тань эргэн ирж харилцаагаа сэргээх, амраг тань хэвээр байхыг хүсвэл маш болгоомжтой ханд. Хуучны онцгой дурсамж, дур хүслийг сэргээх ч ирээдүйгээ бодох нь хамгаас чухал. Зүрх сэтгэлийн хувийн асуудалдаа та нилээн цаг зарцуулна. 

Бумба - (1/20-2/18) 

Хэн нэгэнтэй ширүүн тэмцэлдэж, сөргөлдөхөөс зайлсхий. Хэрэв таны ажил, гэр орон асуудалд орвол битгий сандар. Шийдмэг арга хэмжээ ав, сөрөг нөхцөл байдлыг бүү тоо. Өөрийн зовлонт байдалдаа бусдыг буруутгаж, шүүмжлэх нь ухаалаг бус алхам байж болох юм. Түүний оронд та өнгө өнгийн цэцэгсийг суулгах зэргээр дуртай хоббигоо оролд. Өөрийн эрүүл мэнддээ санаа тавьж дасгал хийж, хоолны дэглэм барьж эхэл. 

Загас - (2/19-3/20) 

Cap таны чөлөөт цаг, хайр дурлал, бүтээлч байдлыг тань илтгэдэг нарны тавдугаар гэр болох Мэлхийн орд руу хөдлөх тул сайхан амарч, баяр хөөрийг мэдэр. Өнөөдөр таны хувьд хайр дурлалын асуудлаас бусад нь гайхалтай сайхан байх бөгөөд энэ боломжийг та ашиглах хэрэгтэй. Өглөө эртлэн босож өнөөдрийн хийх гэж төлөвлөсөн зүйлийн жагсаалтаа дахин нэг харснаар аливаа нэгэн зүйлийг дутуу хийхгүй байх боломжоо сэргээнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment