Өчигдөр буюу лхагва гарагийн шөнө Оросын Санкт-Петербург хотын Кондратьевын өргөн чөлөөний “Перекросток” гэдэг супермаркетад дэлбэрэлт болсны улмаас арван хүн гэмтэж бэртсэн талаар Итар тасс агентлаг мэдээлэв.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, тус супермаркетад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлтийн улмаас кассын машин, хана болон таазны зарим хэсэг эвдэрч гэмтсэн байна. Харин Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, супермаркетад дэлбэрсэн гар хийцийн тэсрэх төхөөргийн хүч нь 200 гр TNT буюу тротил /тэсрэх бодис/ дэлбэрсэнтэй тэнцэхүйц байсан аж. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Санкт-Петербург хотод дэлбэрэлт болж 10 хүн гэмтжээ
2017-12-28 10:40:45