8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Оффшорт данстай хүмүүсийн асуудлаар хавар мэдээлэл өгнө

2017-12-28 11:43:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төсөл,  АТГ-ын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Танайх хичнээн хэмжээний мөнгийг улсын төсвөөс авч, улсыг хохиролгүй болгосон бэ? Үнийн дүн их том ярьдаг, та бүхэн. Улстөрийн намын санхүүжилтийг асууж болох уу? Тухайлбал, АН-ын даргын сунгаанд 5 хүн тус бүр 250 сая төгрөг авсан" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оффшорт данс эзэмшиж байгаа УИХ-ын гишүүд байгаа юу, хэвээрээ юу. Утааны асуудал гамшиг болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлсэн компанийн урагшгүй үйл ажиллагаанаас болоод үр дүн гарахгүй байна" гэлээ.

АТГ-ын дарга Н.Энхжаргал “Цэвэр агаар” сангийн асуудлаар шалгагдаж, 3 хүн шийтгэгдсэн.  Таван тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон. Оффшортой холбоотой асуудал шалгагдаж байгаа. Засгийн газрын тогтоосон оффшор бүсэд данс нээлгэсэн бол гурван сарын дотор татах ёстой. Оффшор данстай хүмүүс 2018 оны нэгдүгээр сарын 03-ны дотор зохицуулалт хийгээд АТГ-т хоёрдугаар сарын 03-нд мэдэгдэх ёстой. Дөрөвдүгээр сарын 06-наас хойш АТГ энэ асуудлаар мэдээлэл өгнө" гэв.  

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондов
Оффшортой хүмүүсийг заавал хавар мэдээлэл өгнө гэж юу гэсэн үг вэ? Тэр болтол хүлээ байгаад ахиухан хахуул өгвөл мэдээлэхгүй гэсэн санаа юу??? Үнэхээр л мэдэж байгаа, шудрага юм бол одоо л мэдээлэл дэ
2018/01/01 66.181.160.15
Зочин
haa baisan havar medeelne uy geed balairaad bgam be odoo zarlaad ter yal malig ni ogooch uls oron ard tumen hetsuudlee ta narig huleeeer btal ter bayr hurts saihanbileg elbegeegee shalgaach ard tumnii
2017/12/29 103.57.92.46
Irgen
Ytaa garah nuhtsol shaltgaan n bhad yaj ytaatai temtseh um be yamar hugiin um be
2017/12/29 174.16.57.209
Irgen
Erunhiilogchoosoo avhyylaad hydlaa yariadl ytaagesen neriin dor mungu tsohiod baihaa bolotsgoovol yasiin be baishin bariad ugl doo gants hoer davhar baishin baihadl bollosh dee
2017/12/29 174.16.57.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment