8o
Улаанбаатар хот
mobile menu

Онц байдал зарлавал тус арга хэмжээг авна

2017-12-29 11:56:05

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод онц байдал зарлах саналаа хүргүүлсэн. Тэрбээр Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэг нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд "УИХ-аас Онц байдал зарлана" гэж заасны дагуу ийнхүү парламентад саналаа хүргүүлж байгаа юм байна. Тэгвэл Онц байдлын тухай хуульд зааснаар Онц байдал зарлавал доорх арга хэмжээг авах аж. 

Онц байдал зарласан үед авах зарим арга хэмжээ

16 дугаар зүйл.Онцгой арга хэмжээ

1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:

- Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;

- Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах;

- Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах;

- Ажил хаяхыг хориглох;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;

- Аж төрөхөд нэн аюул бүхий нутаг дэвсгэрээс хүн, мал, амьтан, эд баялгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тэднийг аврах, хамгаалах, орон байр, хүнс тэжээлээр хангах асуудлыг зохион байгуулах, шаардлагатай гэж үзвэл хүнс тэжээл, бусад нэн хэрэгцээт зүйлийг хуваарилан олгох, түүнд хяналт тавих журам тогтоох;

- Хорио цээр тогтоох, хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх шаардлагатай бусад арга хэмжээ авах;

- Онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор улсын нөөц, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах, шаардлагатай гэж үзвэл бусад аж ахуйн нэгж, байгууллагын нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх;

- Улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу тогтоох тусгай дэглэм нь дор дурдсан хүрээгээр хязгаарлагдана:

- Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;

- Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад тусгай журам тогтоож, хяналт тавих;

- Хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин бэхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилга, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

- Шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүрэг, хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, үйлдвэрлэлийн зориулалт, технологийн горимыг өөрчлөх бүх шатны удирдах ажилтныг томилох,чөлөөлөх;

- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилчин, албан хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас өөрчлөх, халахыг хориглох;

- Онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах хойшлуулшгүй тохиолдолд хөдөлмөрийн нийтийн дайчилгаа явуулах;

- Онц байдлын хугацаанд ажилчин, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, нөхөх олговортойгоор илүү цагаар ажиллуулах;

-Тусгай дэглэмтэй аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх шаардлагатай бусад арга хэмжээ авах.

Онц байдлын тухай хууль бүрэн эхээр /http://www.legalinfo.mn/law/details/433/ Мөн онц байдал зарласан үед үндсэн хуульд өөрчлөлт оруулдаггүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEXSY
80955877DYYDLGN
2023/06/25 43.242.243.144
ЗОЧИН
шал тэнэг юм
2017/12/30 66.181.181.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment