8o
Улаанбаатар хот
mobile menu

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2017-12-29 13:47:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  106 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment