8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх захын хажуугийн байранд гарсан галыг бүрэн унтраав

2017-12-29 17:56:16

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13-р хороолол, ''Баянзүрх'' захын зүүн талын байранд 16.00 цагийн үед гал гарлаа. Бөхийн өргөөнд барилдаан болж байгаа тул галын машин очих зам түгжрэлтэй байсан талаар ойр хавийн иргэд ярив.

Дуудлагын дагуу очсон Онцгой байдлынхан 4 давхрын айлд гарсан галыг унтраасан ч орцонд их хэмжээний утаатай байгаа тул хүмүүс нилээд үймж бужигнасан байдалтай байна. Одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа бөгөөд юунаас болж гарсаныг шалгаж эхлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment