8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмнэлэг, цагдаагийн байгууллага бэлэн байдалд ажиллана

2017-12-29 18:03:18

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД 10-16 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА-

Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.

Өнөөдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 2-ны хооронд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГҮҮД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийг аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment