8o
Улаанбаатар хот
mobile menu

АУЗ Б.Лхагвасүрэн: Хүмүүс өвчин зовлонд өртөхөөрөө “Женко грүпп”-ийн утсыг л сурдаг байсан даа

2017-12-29 19:14:40

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг "Ходоодны хорт хавдартай" гэсэн оношийг БНСУ-ын эмнэлэг гаргасан. Тэрбээр ирэх сарын эхээр хагалгаанд орох болсон бөгөөд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс ч түүнд сайхан сэтгэлт ард түмэн тусалсаар байгаа юм.

Энэ талаар эрхэм найрагч маань дараах тайлбарыг хийлээ.

Миний тайлбар: Биеийн эрүүл мэнддээ бага анхаарсны харгайгаар өвчнөө нилээд газар авахуулж арга буюу эмчлүүлэх шаардлагатай боллоо. Эмчлүүлэхэд бага биш зардал, төлбөр орох болсон тул өөрийн эх орон, элэг нэгт ахан дүүгээсээ хандив цуглуулахаас аргагүйд хүрсээн...  

Ард түмэн, засаг төр минь анзааран дуулиантай хоногуудыг өнгөрөөж байна... өчүүхэн намайг ихэд хүндэлсэнд, сэтгэл тавьсанд баярлаж ханашгүй ээ. 

Хамгийн түрүүнд “Алтан жолоо” грүпп 10.000.000 төгрөг өгөв. Засгийн газар анхаарал хандуулан нөөцөөсөө 10.000.000 төгрөг өгөх шийдвэр гаргажээ. БСШУ-ны яам 10.000.000 төгрөг, эрүүл мэндийн яам 5.000.000 төгрөг, Гацуурт кампани 10.000.000 төгрөг өглөө. Одоогоор надад ийм хандив цуглаад байна. 

Танил дотно хүмүүс, ахан дүүс, чадал чинээгээрээ харамгүй тусалж номыг минь хүртэл борлуулалцаж өгч байна... Авах өгөхөөсөө илүүтэйгээр би Монголчуудынхаа сайхан сэтгэл, хайр хүндэтгэлийг илүү мэдэрч байна. 

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тусална гэсэн. Х.Баттулгыг ерөнхийлөгч болохоос өмнө “Женко грүпп”-д олон өвчтэй, зовлонтой хүмүүс хандаж, мөн ч олон хүн баярлаж, зовлонгоосоо салж байсныг мэднэ би.... Тоон үзүүлэлт хэлвэл мөн ч олон тоо гарна даа. Хүмүүс өвчин зовлонд өртөхөөрөө “Женко грүпп”-ийн утсыг л сурдаг байсан даа. Ямар ч байсан Баттулгад хүн чанар, мөн чанар нь давуу өгөгдөлтэйг мэдэрсэн билээ... 

Өвчин зовлонд үзэл бодол, намын харъяалал байдаггүй болохоор элдвийн  яриа хөөрөөгүй зовлон жаргалаа дундаа дамжилж хүн ёсоор амьдарцгаах юмсан даа. Өгсөн авсныгаа нуух хаах илүү хүсэл сэтгэл надад үгүй ээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene humuus huniig yasan muuhai heldeg ym ve.heleer uildeh nugel gej bii shuu yah ni ve nastai huniig ene hund hundleh hairlah saihsn ym bii shuu bolioroi
2017/12/30 27.123.212.136
хөрш
муу хүн үхэх болоогүй хүнээс авдаг өгдөггүй өрнүүддээ өгөөсэй билээ
2017/12/30 202.9.42.2
иргэн
баттулга ерөнхийлөгч үлдсэнийн гүйцээгээд өгчөөсэй билээ, иймэрхүү өвчнийг монголдоо эмчилдэг болчоосой, тэгвэл жирийн иргэнч гэсэн эмлүүлнэ шдээ. монголыг минь зая их шүү, бурхан туслаасай
2017/12/30 122.201.31.63
иргэн
Өвчин гэдэг хэнийг ч тойрдогүй Хэнд туслах нь сэтгэл мэдэх хэрэг. Энэ илүү харж билүү долоогчид өөрсдөөс нь вчин зовлон тойроод гарах юм шиг аашлах хэрэгүй. Сайхан найрагч минь хурдан эдгээрэй
2017/12/30 122.201.31.239
Jenko
HULGAICHA OMORHTEIGE BGAM BAINA BOLOGUI BNAOOOO
2017/12/30 150.129.143.220
Ок
Шаравдорж гишүүн үнэтэй 500 саяын байрандаа байр өгч үнэтэй сайхан байранд амьдардаг буурал. Гайгүй мөнгөтэй бха жил бүр америкт хөггинтэйгээ очдог. Хурдан эдгээрэй
2017/12/30 202.9.43.238
зочихн
боль боль битгий худлаа шоуд. та бусдаас мөнгө гуйгаад байхааргүй чадалтай л хүн шүү дээ
2017/12/30 66.181.181.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment