Сансрын олон улсын станцад анх удаа цэцэг дэлбээлсэн тухай экипажийн гишүүн, АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли өөрийн “Twitter” хуудсаараа мэдээлжээ. Сансрын нисгэгч Челл Линдгрен өнгөрсөн жил тус станцад астрацинниа гэдэг дөрвөн цэцгийг “Veggie” тусгай саванд авчран арчилж эхэлсэн аж. Туршилтын үеэр хоёр цэцэг үхжээ. Харин үлдсэн хоёр нь ургасаар нэгнээс нь ийнхүү цэцэг дэлбээлсэн байна. “Veggie” сав ургамлуудыг хиймэл нарны гэрэл зэрэг шаардлагатай бүхнээр хангадаг гэнэ. Туршилтын гол зорилт бол сансрын хөлөг дотор хүнсний ногоо тариалах явдал ажээ. Энэ нь Ангараг зэрэг бусад гариг руу удаан хугацаанд үргэлжлэх нислэгт сансрын нисгэгчдийг хүнсээр хангах чухал ач холбогдолтой гэж НАСА-д үзэж байгаа юм.
Сансарт анх дэлбээлсэн цэцэг
2016-01-23 13:54:00