8o
Улаанбаатар хот
mobile menu

Таксинд явдаг жолооч нарыг дээрэмддэг залуус баригджээ

2017-12-30 11:45:00

БЗД-ийн 13, 25-р хорооны нутаг дэвсгэрт оройн цагаар такси жолооч нарыг дээрэмддэг хоёр бүлэг гэмт этгээдүүд баригджээ.

Дээрмийн дөрвөн үйлдэлтэй энэхүү хэргийг орон нутгаас шилжиж ирсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 19-30 насны таван этгээд үйлдсэн гэнэ. Тэд такси үйлчилгээнд явж буй жолооч нарыг зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг байсан нь тогтоогдсон аж. Уг хэргийг БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ц.Батаа
Амьдрах олон аргаас их мууг сонгожээ.Хоол болохгүй дээ. Насаараа дээрэм хийх үү? Хүн чанараа гээж дээ. Хорвоод амьд явах утга учиртай байдаг юм шүү дээ
2017/12/31 202.9.42.215
Готов
Амьдрах гэж ядаж яваа жолооч нарыг дээрэмддэг хүний мөсгүй энэ этгээдүүдийг бүгд буудан хороо
2017/12/30 66.181.160.47
  • Recent
  • Most Read
  • Most Comment