8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний С вирүсийн ”Ледвир” эмийг үнэ төлбөргүй олгоно

2018-01-01 11:51:00

Элэгний С вирусийн "Ледвир" эмийг өвчтөн  үнэн төлбөргүй авах боломжтой болжээ. Элэгний С вирусийн эсрэг "Ледвир" эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж эмчлүүлсэн байна.

Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Уг эм 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгогдох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment