8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорчигч тээвэрлэдэг микро автобус шатжээ

2017-12-30 15:50:00

Төв аймгийн Баянчандмань суманд хот хооронд байнгын хүн тээвэрлэдэг 58-09 улсын дугаартай Hyundai Istana маркийн автомашин шатжээ. 

Хүйтний улиралд жолооч нар машинаа халаах гэж гал, цог зэргийг тависнаас болж автомашин нь шатах тохиолдол цөөнгүй гарах болсоныг онцгой байдлынхан анхааруулж буй. Мөн автомашины хөдөлгүүр дээр галт шатамгай даавуу, эсгий зэргийг тавьснаас болж ханлуун янданд дулаалга нь ноцож гал авалцдаг байна. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчигчдын аюулгүй байдлыг анхаарч байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл