Гэр хорооллын иргэд, хэрэглэгчдээ цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор 20 ус түгээх байранд 24 цагаар ажиллах “Ухаалаг ус түгээх төхөөрөмж”-ийг суурилуулжээ. Өнөөдөр ухаалаг ус түгээх цэгийн нээлт болж, Ус сувгийн газрын удирдлагууд анхны ухаалаг ус түгээх цэгийг нээлээ. Одоогоор Баянзүрх дүүрэгт 9, Чингэлтэй дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 5 ус түгээх байранд “Ухаалаг ус түгээх төхөөрөмж”- ийг суурилуулаад туршилтаар ажиллуулж байна.
Баянзүрх дүүргийн 2,10,17,21,27-р хороо, Чингэлтэй дүүргийн 13,15,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 9,10,16-р хороо, Баянгол дүүргийн 16-р хорооны ус түгээх байруудыг ухаалаг болгож байгаа гэнэ. Дээрх хороодод аж төрж буй 4654 өрхийн 18600 хүн ам 24 цагийн турш усаар тасрахгүй үйлчлүүлэх нь. Цаашид энэ ондоо 100 ус түгээх байранд ухаалаг систем суурилуулахаар төлөвлөж байна.
Ухаалаг систем нэвтрүүлснээр гэр хорооллын хэрэглэгчид цагийн хязгаарт баригдахгүй цэвэр ус ашиглах боломтой болохын дээр ус сувгийн байгууллага шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааг автоматжуулснаар боловсон хүчний зардал хэмнэх ажээ.