8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол зэсийн эрхийг сэргээх шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэллээ

2018-01-01 10:40:00

Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэлжээ.Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан юм. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой. 

Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоносон юм. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ингээд өнөөдөр ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
МАН 1921 онд үүссэн цагаасаа л хулгайч дээрэмчин байсан өөрчлөгдөхгүй байсаар өдий хүрлээ харин шударга шүүх ард түмний талд шийдвэр гаргалаа
2018/01/02 103.229.120.50
zochin
Mongol zesd bayar hurgeye
2018/01/01 150.129.142.118
Энгийн иргэн
Энэ зэс корпорацийн хулгайчид хууль зөрчиж эрдэнийн талыг авсантай шүүх эвлэрч байгаа бол ард түмэн зөвшөөрөхгүй. Хахууль өгсөн авсан хоёр хахуульдаа хахаж үхэх цаг ирнэ. Монголын ард түмэн Монгол т
2018/01/01 124.158.74.2
Хнз
Яаж ийж байгаад олоод ирж байхад төр нь олноороо хүч барьж булаан авч байгааг олон иргэд буруутгаж байсан.Шүүх тэдний санаанд нийцүүлэн шийдлээ.Харин буруу шийдвэр гаргахад уриалан хөтөлсөн Нямдорж мэ
2018/01/01 182.160.36.200
Хнз
Энэ чинь угаасаа том луйвар.Төр хүний хөрөнгийг хурааж байгаа бол тэр мөнгө нь багтахаа больсон.С.Батболд мэтийн оффшорчдын хөрөнгийг хураавал иргэд баярлана.Харин гадны улсын хөрөнгийг монголдоо оруу
2018/01/01 182.160.36.200
  • Recent
  • Most Read
  • Most Comment