Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийдэг дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тодруулбал, энэ дагуу өчигдөр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдөр нийтээр амрах амралтын өдөр учраас мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх аж.