SHARE & ТЭМЦ! Шударга ёсны төлөө өөрийгөө шатаасан С. Эрдэнэ Солонгосын шоронд сууж магадгүй болоод байна. Ч.Сайханбилэг ЗГ, ЭТТ ХК хоёр С.Эрдэний эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн боловч, түүнийг Солонгос руу аргалж явуулаад л хулхиджээ. С.Эрдэний эмчилгээг зардал нь 130 гаруй сая вон болоод байхад, төлбөрөө хийхгүй байна гэж 15-нд зогсоосноос хойш 8 хонолоо. Төлбөрөө ойрын үед өгөхгүй бол шүүхэд шилжүүлнэ гэжээ. Тэгээд ч төлбөр шийдэгдэхгүй бол шоронд орохыг ч хэн байг гэх вэ.
ЭТТ ХК оны өмнө 30 сая вон шилжүүлснээр л бүх зүйл дуусчээ. Энэ байдлыг хэлээд хэлээд ямар ч нэмэргүй байгаа аж. Ч.Сайханбилэг анх ЗГ тусгай тогтоол гарган эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж байсан ч, одоо хүртэл ЗГ-аас холбогдох ямар ч бичиг баримт гаргаагүй аж. С.Эрдэний ар гэрийнхэн ч С.Эрдэнийг Солонгост өөрсдийн зардлаар сахин асарч, удаж байгаа болно. ЭТТ ХК дампуурч байгаа талаар намайг бичихэд тус ХК-тай холбоотой хүмүүс намайг уг компанийг дампуурууллаа, Монголын эдийн засгийг сүйрүүллээ, шүүхднэ цагдаадна гэхчлэн дайрч барьж идэх дөхсөн.
Хэрэв дампуураагүй л юм бол эх оронч С.Эрдэний эмчилгээний зардлыг хэлсэн ёсоороо шийдвэрлээч ээ. Та нарын буруугаас болж, энэ хүн өөрийгөө шатаасан шүү дээ. Харьд болохоор хамаг юмаа үнэгүй шахам, дампууртлаа өгчихдөг, монгол хүнд болохоор хөдөлдөггүй хаашаа янзын компани вэ. Монголын ард олон ч гэсэн энэ шударга дайчин баатар хөвүүнээ хэрхэн аврах вэ гэдэг дээр нэгдэн тэмцэцгээе!
С. Эрдэнэ Солонгосын шоронд сууж магадгүй болоод байна
2016-01-23 15:01:00