8o
Улаанбаатар хот
mobile menu

Их аварга Д.Дагвадорж: Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна

2018-01-02 08:53:00


Их аварга Асашёорюү  Д.Дагвадорж өнгөрсөн оны төгсгөлд Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцлоо.10 сая иений шагналын сантай  тус нэвтрүүлэгт  их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давж, монголчуудаа дахин баярлууллаа. Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарахдаа их аварга Д.Дагвадорж АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нартай хүч үзэж, ялагч боллоо. Тэрбээр нэвтрүүлгийн дараа өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцсан байна. 
Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Би сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Itgel togs bailaa Manai avraga yalna gedegt
2018/01/03 103.229.120.80
зочин
Ёо ашгүйдээ битгий ялагдаасай гэж бодоод байсын. Ёстой сайхан мэдээ байна. Баярлав.
2018/01/03 66.181.160.122
sadd
та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 50-80 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. https://goo.gl/DG8sme
2018/01/02 202.21.106.142
Зочин
Бахархаж байна
2018/01/02 202.9.40.187
Ард
Мундаг аварга түмэн олныг минь баясгадаг хүндэлж хайрлах хүний нэг яах аргагүй мөн
2018/01/02 139.5.217.39
juju
Jinhene er hun.
2018/01/02 103.229.120.81
123t
Muu buhniig setgekdee urguuldag shigee zaya muurai novsh bhdaa chi. Saihniig harah nud chi haagdjee.
2018/01/02 213.89.199.83
Зочин
123-т хандаж хэлэхэд ямар өрөвдмөөр харангуй өчүүхэн сэтгэлтэй хүн бэ. Сэтгэлд нь хорон муу санаанаас өөр гэгээ алгаа зайлуул яаж ийм янзаар насыг барна даа хөөрхий
2018/01/02 66.181.177.196
Аса аваргыг бишрэн шүтэгч
Аваргадаа баяр хүргэе. Өөрөөс чинь хойш сумо үзээгүй үзэхэд үнэхээр сайхан байлаа. Миний сэтгэлээс ч гэсэн сумогийн ялалтын бурхан нэг мөсөн явах шиг боллоо. Сэтгэл амарлаа. Дүүдээ баярлалаа.
2018/01/02 66.181.177.196
Олонтүмнийхүү.И
Татвар нэмэх нь зөв хаоат бол 1500-с дээш цалинтай буюу хүн амийн 10 хүрэхтэй үгүйтэй нь шүү татвар нэмсэнээр муусайн багш эмч төрийн албат нсрийн цалин өснө үүнийг дагаад хув-х бас өснө сургууль
2018/01/02 66.181.184.100
BAAGII.K
ЭНД 2 НӨХӨР МУУ ҮГ ҮГЭЛЖЭЭ ТИЙМ БИШ ШҮҮ ман үхвэл бид адилхан шүү.бид эвээ хичээхээс бус хоорондоо байлдах хэрэггүй. Ан-н ПҮРЭВДОРЖ шиг муу амтай дараагийн сонгууль бодсон явуургүй үгтэй тэнэг, бид б
2018/01/02 66.181.184.100
Bi
Mundag baisan dahiad harah uneheer saihan bailaa
2018/01/02 66.181.161.109
иргэн
123 ийн тэнэг мал............ Сайн байна монгол хүний ид хавыг үзүүлж чадлаа
2018/01/02 103.229.120.50
Мягмар
Сайхан монгол сэтгэл амжилт хүсье сайхан юм аа
2018/01/02 202.21.106.130
123
олон төрлийн спортын тэтгэвэрт гарсан хөөгдсөн нэр төргүй хэдэн гуйлгачингуудыг өөрөө зоос төлж түлхэж гаргачаад,женкө-гийн бөгс,м,баясгалангийн салтаа долоогч
2018/01/02 202.179.24.159
Ohin
Awargadaa bayr hurgie,urgelj demjij ywdag shu,Amjilt husie tsaashdiin ajild n Amjilt husie.
2018/01/02 107.77.97.108
Busgui
Hairtai shu tanidaa
2018/01/02 103.26.193.7
МАН-ын авлигачид үхтүгэй.
МАН-ын хулгайч луварчингууд он гараад татвар нэмээд эхэлж байгаа шдээ.Юун ард түмнээ бодох.МАН-ын маоистууд Ми овогт хятад данжаадаа ерөнхийлөгчид гаргаж чадаагүй дээ маш их хорсож байгаа
2018/01/02 202.55.191.99
Gerel
Er hun dee
2018/01/02 43.228.129.78
Жагаа
Сайхан байсан аварга аваргаараа байдаг гэдгийг баталсан шүү аваргадаа амжилт хүсье
2018/01/02 202.180.218.40
Зочин
Дагваагаа барилдахыг дахин харахсан гэж их боддог байлаа, харлаа. Сайхан байлаа. Дагваа маань сумогоосоо сэтгэл буруулаагуй юм байна аа. Дагваагаас сумогийн бурхан нь нуур буруулахгуй ээ.
2018/01/02 202.179.25.99
Жинхэнэ Монгол Иргэн
Манай аьарга жинхэнэ аварга байлаа. Хүчтэй, ухаалаг, буурь суурьтай, тэвчээртэй, хүчтэний манлай байж чадлах. Баяр хүргэе.
2018/01/02 66.181.177.228
бид
Бахархаад бахархаад ханашгүй аварга шүү, Ёстой мундаг
2018/01/02 103.9.90.130
MGL irgen
MUNDAG BNAA, AVARGADAA bayr hurgie
2018/01/02 202.55.184.18
Батсүх
Сайхан хүү шүү. Харин сайн хүү шүү гэж хэлүүлэх гавьаяг өөрөө л бүтээнэ дээ. Хүү минь урагшаа. Ажиллаад, зүтгээд бай
2018/01/02 203.91.118.69
  • Recent
  • Most Read
  • Most Comment