8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй

2018-01-02 09:38:35

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн зогсоолоо.Иймээс иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэвч тус байгууллагын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
gadaadyn jishgeer gej deer mangartaad bsan, jum medehgui teneg hun huurch baigaa jum shig. Germand oorsijhaa passportyg sungadag sh de. Naadahi chin henijh n bisness ve.
2018/01/03 88.130.50.126
Oilgosongui
Tegeed yahiin yana geed bgaan yuch oilgosongui sungahgui gehiin tegsenee hangaj ajillaj chadahgui gehiin yu yriad yu bicheed bgaan sungah ymuu sungahgui ymuu sungahgui bol shine gadaad pass avah ymuu
2018/01/02 212.181.69.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment