8o
Улаанбаатар хот
mobile menu

"Никитон" хамтлагийн гитарчин зуурдаар таалал төгслөө

2018-01-02 10:28:00

Монголын сонсогч олон фэнийнхээ сонорыг олон сайхан дуугаараа мялааж ирсэн "Никитон" хамтлагийн гитарчин Д.Саруулсайхан өчигдөр зуурдаар таалал төгслөө. Тэрбээр 1990-1997 онд "Никитон" хамтлагт гитарчин байсан. Мөн "Чингис хаан" болон Өвөрмонголын "Бөртэ чоно'" хамтлагийн гишүүн байсан юм.

Энэхүү эмгэнэлт мэдээг хүлээн авсан урлагийнхан сошиал сүлжээнд эмгэнэн гашуудаж, харамссан сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Түүний талаар “Чингис хаан” хамтлагийн албан ёсны фейсбүүк хуудсанд "Монголын рок хөгжмийн авьяаслаг гитарч, Соёлын тэргүүний ажилтан Доржийн САРУУЛСАЙХАН 2018 оны нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05.00 цагт БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод зүрхний шигдээс өвчнөөр таалал төгслөө. Түүний гитарын аялгуу, тоглолтын хэв маяг нэгэн үеийн хөгжимчдөд амьд сургууль нь болж, гитар сонирхогч залуусын хүсэл мөрөөдлийн баатар нь байсныг бид мартахгүй ээ. Саруулсайханы гитарын хүчирхэг хэмнэл, уянгалаг аялгуу нь Монгол Улсын 'Чингис хаан', 'Никитон', Өвөрмонголын 'Чоно' хамтлагууд болон алдарт дуучин Тэнгэрийн концертод эгшиглэж, оюун санааны баялаг бүтээлцэж байсныг бид мартахгүй ээ. Энх амгалан тайван нойрсоорой. Гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ. 

Ум сайн амгалан болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zev
Munh tengetee amgalan noirsog
2018/01/02 27.123.214.103
Tushig
haramsaltai yumaa, burhaniihaa orond amgalan taivan noisrdoo
2018/01/02 203.91.115.36
8989
Ум сайн амгалан болтугай.
2018/01/02 202.72.240.5
Enkh erdene
Hajuunaas ni neg udaa harj bsan ch ochood hundelj shutej yawdag gedge helj chadaaguidee haramsaj bna taiwan noirsdoo...
2018/01/02 126.159.227.34
Ganaa
and min ugui bailgui de
2018/01/02 103.212.117.45
Aagi
Yamar haramsaltai yum be yum amgalan noirsoroi
2018/01/02 202.9.41.126
:(
um mani badme hum
2018/01/02 202.55.191.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment