8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар: Энэ онд утаатай үр дүнтэй тэмцэнэ

2018-01-02 11:46:00

 

Засгийн газар 2018 оны эхний хуралдаанаа маргааш хийнэ. Маргаашийн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон НЗДТГ-т тус тус ажиллалаа. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон юм. 

Утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь бөгөөд улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл  урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа. Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. 

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа. Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ган
Бусад улс оронд агаар, хүрээлэн буй орчны боридлоос салсан ганцхан арга нь байгалийн хийн хангамж шүү дээ. Нүүх тухай яриа бол нүүдэлчдийн л яриа болохоос шийдэл биш
2018/01/02 202.70.44.46
Баяр
Ахиад би архи уухгүй гэдэг амлалт шиг л сонсогдож байна доо
2018/01/02 66.181.178.89
ок
гэр хорооллоо зайлуулахгүйгээр утаагүй болно гэвэл гонжийнжоо
2018/01/02 202.179.24.159
  • Recent
  • Most Read
  • Most Comment