Нийслэлийн цэргийн штаб энэ оны анхны хурлаа хийжээ. Хурлаар нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 04-20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.