Ойрын долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм хүрч хүйтэрнэ. Харин нутгийн зүүн хэсгээр Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -32-36 хэм хүрч, хүйтэн хононо. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-нөөс хойш ихэнх нутгаар хур тунадас орсон. Ялангуяа Сэлэнгэ аймагт 2-4 мм, Хөвсгөл, Архангай аймагт 5-6 мм зузаантай цас орсон гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяа мэдээллээ.
Улаанбаатар хотод энэ сарын 5, 6-ны өдрүүдэд бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.