8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд 327 хүү, 313 охин мэндэлжээ

2018-01-02 17:25:00

Баяр, амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан даалгаврын дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж ажиллажээ. Энэ хугацаанд түргэн тусламжаар насанд хүрэгчдийн 8.239 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хүүхдийн дуудлага 6.239 байсан аж. Осол гэмтлийн дуудлага 1.185, төрөх дуудлага 231, хоол, архины хордлогын 248 дуудлага өгсөн байна.

Эмнэлэг, тусгай төвүүдээр яаралтай тусламж авсан нийт 17,758 өвчтөн байсан. Нийт 632 эх төрж, амьд төрсөн хүүхдийн тоо 640 байсан байна. Үүнээс 327 хүү, 313 охин төржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment