УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдрийн хуралдаанаа хойшлуулсан. АН-ын бүлэг өнөөдөр хуралдах тов гаргасан байгаа.
Мөн өнөөдөр дараах байнгын хороод хуралдахаар товложээ.
1.Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ
2018-01-03 09:08:42