8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк 2017 онд 20.01 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд хэмжээ боллоо

2018-01-03 09:23:39

Монголбанк 2017 оны 12-р сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 911.83 кг алт худалдан авснаар нийт алт худалдан авалт оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өслөө.Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна. 

Монголбанк 2017 онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Мөн алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авсан нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өглөө. Монголбанкны алт худалдан авалт нэмэгдсэн нь Монгол Улсын Гадаад Валютын Албан Нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл