8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв банк болон банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

2018-01-03 09:42:39

Өнөөдөр УИХ дахь байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. 

1. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

- Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
 
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment