8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Телевизээр ярьсан 5 боть ном нь Амайгийн ном биш

2018-01-03 10:28:54

 БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа саяхан Амайгийн бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн талаар мэдээлэл цацагдаад байгаа. Ц.Цогзолмаа сайдын хэлсэн үгэнд аялагч Амай ундууцан “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч болохгүй.Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээн мэдэгдээд байгаа. Тухайн үед тэрбээр эмнэлэгийн орон дээрээс лайв хийхдээ "Дэлхийн түүхэнд үлдэх холын хүнд хэцүү замыг туулж, даваад, Эх орондоо авчирсан мэдлэг туршлагаа сайн сайхны төлөө ашиглаж чадсангүй. Төр засагт, мэдлэг чадваргүй, Эх оронч сэтгэлгүй хүмүүс олноор шургаж орсны гайг манай үе нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрлээ дээ. Ийм муу цаг үеийг дараагийн үе битгий туулаасай. Юм хийж, бүтээж чаддаг Монгол хүмүүсээ дэмждэг болж байж бид хөгжинө шүү гэдгийг санаж яваарай" гэж хэлж байсан юм. 

Тэгвэл дээрх мэдэгдэлтэй холбогдуулан сайд Ц.Цогзолмаа Ж.Золбаярын аавтай уулзаж, ярилцжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж ТВ-ээр ярьсан 5 боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж бодит мэдээллийг өглөө” хэмээн бичсэн байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amai-giinh mun ch bai, bish ch bai nom shahaj bolohgui. Olon myanga huuhduud-ed surah bichig baihgui bna. Ter ni iluu buyan bolno
2018/01/03 180.149.103.84
иргэн
FACEBOOK ээр ажлаа хийдэг энэ боловсролгүй авгайг хурдан зайлуул
2018/01/03 203.91.115.39
asuult
Tavan boti oyunii buteeliig yahaaraa hereggui hog boldog yum??? Yamnii harya hureelengiin erdemtediin l hiisen nur olon jiliin hudulmur shuu dee saidaa!!!!!!! Henii ch nom bai oyunii buteel yumsan.
2018/01/03 202.9.41.138
зочин
амай гэж хэн юм бэ тэр одоо төрийн сайдыг дайрч доромжилж байх юу юм бэ
2018/01/03 124.158.112.3
Иргэн
Мөн байлаа ч төрд шахах нь буруу! Амай байлаа ч тэр, өвчтэй байсан ч тэр!
2018/01/03 203.91.119.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment