8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрх баригч намын бүлэг хурлаа хийгээч

2018-01-03 10:45:00

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч хуралдаагүй. Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа хийхээр товложээ.  Өчигдөр хоёр намын бүлэг хуралдаагүй бөгөөд өнөөдөр АН-ын бүлэг хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд дээр саналаа нэгтгэж, хуралдааны дараа мэдээлэл өгөх аж. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Эрх баригч МАН-ын бүлэг алдинги оног хуралдаж байгаад шинэ онтой золгосон. Оны өмнөхөн жилийн ажлын үр дүнгээ хэлэлцэж хуралдсан гэсэн боловч иргэдэд мэдээлэл өгөөгүй. Уг нь МАН-ын бүлгийг өнгөрсөн жил хэрхэн ажилласан иргэдэд хэрэгтэй ямар хуулиудыг батлуулсан, аль, аль ажил дээр ач холбогдол өгч үр дүнтэй ажилласан зэргийг олон нийт мэдэхийг хүсч байв. Гэтэл тэд иргэддээ ажлаа тайлагнаагүй.

Одоо ч мөн товлосон хугацаандаа хуралдаж чадахгүй байсаар. Уг нь утааны асуудлаар онц байдал зарлах Ерөнхийлөгчийн санаачилга, бензин шатахууны үнийг тойрсон ойлгомжгүй асуудлууд гэх хэлэлцэх шаардлагатай олон чухал асуудал байна. Энэ бүгд асуудлаар эрх баригч намын бүлэг идэвхтэй ажиллах шаардлагатай. Гэтэл тэд чив чимээгүй байсаар байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ХҮНД СУРТАЛ ГЭЖ ХЭЦҮҮ ЮМ АА УЛС ОРОН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЕРӨӨСӨӨ ХАМААГҮЙ БОЛСОН ЮМ БНА ЯАНА ДАА ИЙМ ТӨРТӨЙ БАЙХАД ӨӨДЛӨХ ҮҮ?
2018/01/03 202.9.44.85