Баянгол дүүрэг иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нэгэн шинэ ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, 1800-1222 дугаарын утас руу залган иргэд өөрийн хүссэн бүх мэдээллээ авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл иргэн та засаг даргатай уулзах цаг авах, эмнэлэг, эмийн сангийн байршлыг мэдэх мөн хорооныхоо үйл ажиллагаа зэрэг бүх салбарын мэдээллийг дээрх дугаар руу залгаад авах аж. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өөрийн пэйж хуудасдаа постлосон байна. Үргэлж шинийг санаачлан, манлайлан ажиллаж байгаа Баянгол дүүргийнхэнд иргэд ам сайтай байгааг дуулгахад таатай байна.
Баянгол дүүрэг иргэддээ 1800-1222 утсаар үйлчилгээ үзүүлдэг боллоо
2018-01-03 10:53:16