8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр сүү, тараг маргааш бензин, талхны үнэ нэмэгдэх үү

2018-01-03 11:47:00

Шинэ оныг иргэд бухимдалтай эхлүүлж байна. Учир нь шинэ он гарахтай зэрэгцэн бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Зарим шатахуун импортлогч компаниуд энэ долоо хоногоос эхлэн шатахууныг хязгаартай олгож эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 30 мянган төгрөгөөс илүү мөнгөн дүнд шатахуун зарахгүй байгаа. Энэ нь ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын хийсэн шалгалтаар тодорхой болоод буй. Компаниудын зүгээс ОХУ импортын шатахууны нөөцөө багасгасан учраас хязгаартай олгож эхэлсэн гэх тайлбарыг өгч буй. Харин Уул, уурхайн яамнаас "Шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийнэ. Үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Шатахууны нөөц хангалттай байгаа. Шатахууныг хязгаартай олгож буй газрууд бол найдваргүй гэдгээ харуулж байна" гэх тайлбарыг өгч байгаа юм.

Шатахуун импортлогч компаниудын хувьд төрөөс хамааралгүйгээр үнээ нэмсээр өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, тэдэн шиг хууль, журамд баригддаггүй дураараа загнагчид Монголд байхгүй. Тэд үгсэн хуйвалдаж бензиний үнийг нэг шөнийн дотор л нэмчихээд буцаад буулгадаггүй. Өөрөөр хэлбэл, дуртай үедээ үнэ нэмж иргэдийг хохироож ирсэн. Энэ удаа ч өмнөх шиг дураараа аашлах дүр зураг харагдаж байгаа.Харин төрөөс ямар нэгэн байдлаар урьдчилж арга хэмжээ авахгүй байсаар байгаа юм. 

Үүнийг цэгцлэх,  хууль эрх зүйн зохицуулалттай болохгүй бол шатахуун импортлогчид цаашид дураараа дургиж иргэдийн халаас руу дуртай цагтаа гараа дүрсээр байх болно.

Хэрэв энэ удаа шатахуун импортлогч компаниуд Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрч чадахгүй бол 100-145 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Шатахууны үнэ ингэж нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилийн өдийд манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, долоон төрлийн татварыг шат дараатайгаар нэмэх болсонтой холбоотой. 

Хамгийн ноцтой нь шатахууны үнэ нэмэгдэх сургаар сүү, тарагны үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Маргаашнаас талхны үнэ ч нэмэгдэж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна Өнгөрсөн аравдугаар сард талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Өнөөдөр талхны дундаж үнэ 1500 төгрөгтэй байгаа. Хэрвээ энэ байдлаар нэмэгдсээр байвал талх 2000 төгрөгт хүрч мэдэх нь.  Энэ мэтээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад Засгийн газар татвар нэмж байгаа нь иргэдийн бухимдлыг илүү ихээр төрүүлээд байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
амьдрал сайжруулах юм ердөө хийхгүй байж юун татвар юмны үнэ нэмэх вэ?
2018/01/03 124.158.112.3
zochin
Өөрөөр хэлбэл, тэдэн шиг хууль, журамд баригддаггүй дураараа загнагчид Монголд байхгүй.
2018/01/03 180.149.103.84