8o
Улаанбаатар хот
mobile menu

Техникийн үзлэгт 11 мянган тээврийн хэрэгсэл тэнцсэнгүй

2018-01-03 15:44:04

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ны байдлаар нийт 478 993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна
Техникийн хяналтын үзлэгт нийт 11 234 тээврийн хэрэгсэл дараах үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна. 
• Өнгө үзэмж- 6152
• Утаа- 1424
• Тормос- 2545
• Жолоо- 6322
• Гэрэл- 3240
• Дуу чимээ- 76

Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХК-тай программ ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment