8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Утааг бууруулах чиглэлээр цогц шийдэл гаргана

2018-01-03 15:45:47

“Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон бусад албан тушаалтны хамтаар “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.

Ерөнхий сайд "Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвх зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утааг бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно" гэлээ. 
“Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзийсайхан
Эхлээд гандан, телевиз, дэнжийн 1000, 100 айлыг цэгцэл
2018/01/09 202.179.27.35
Уншигч
Гарчигт "утааг" биш "утаа" гэж бичнэ. Монгол хэлний дүрмээ уншиж сайжруул. Юм унш. Эхэд бас утаа гэдгийг "г"-гүй бичнэ.
2018/01/04 202.55.191.130
соном
хөдөө гөрөх хүсэлтэй хүнд 10-15 сая төгрөг өгөөд мал аж ахуй эрхлэх, жижиг үйлдвэрлэл явюуулж амьдрах боломж бүрдүүлж өгөөд хөдөө гаргаж болно.тэгвэл айлууд цөөрч утаа а
2018/01/03 66.181.160.23
Дэгээжав
Хүрэлсүх минь УБ-н утаа 21-р зуунд арилахгүй, арилгаж ч чадахгүй. Утаа арилгана нэрээр мөнггө цохидогоо больчихмоор юм. Утааг багасгана гэвэл Хөдөө гарах хүсэлтэй хүнд ,утаа арилганга гэх мөнггөнөөс 1
2018/01/03 66.181.160.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment