8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох эсэхийг шийдээгүй байна

2018-01-03 17:14:50

2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
2016 ond hkassan buten enchin khuukhdiin mengee khezee olgokh be, B ayan geed hkassan bsn shuu dee
2018/01/03 122.201.22.15
Zochin
Tatvarin huulia butsaahgvi deerees ni hvvhdiin mongo olgohgvi bol ard irged jinhene temtsel hiih bh da ene 76tai
2018/01/03 202.9.42.64
  • Recent
  • Most Read
  • Most Comment